Уг баярын цахилгаанд тэмдэглэхдээ "Зуны XVI паралимпын наадмын Хятадын төлөөлөгчид:
Зуны XVI паралимпын наадамд Хятадын баг тамирчид эв санаа нэгтэй, өөртөө итгэлтэй байж, шаргуу өрсөлдсөний үр дүнд 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл медаль авсан шилдэг амжилт тогтоож, спортын амжилт болон оюун санааны боловсон байдлын хоёр амжилтад хүрч, эх орон ард түмэндээ яруу алдрыг авчирсан. Намын төв хороо, Төрийн зөвлөл та бүхэнд цогцтой халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Энэ удаагийн паралимпын наадамд та бүхэн нам ард түмнийхээ итгэл найдварыг бат цээжилж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шаргуу хатуужилтай тэмцэж, цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж, зориг хүчтэй өрсөлдөж, уралдаан тэмцээнийхээ үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, шинэ зууны Хятадын тамирчдын цог жавхаа болон Хятадын спортын ирмүүн хөгжлийг бүрэн харууллаа.
Та бүхний бүтээсэн гайхамшигт амжилт хөгжлийн үлгэр дуурайл болж, эх орондоо яруу алдрыг авчирч өглөө. Та бүхний шилдэг амжилт гадаад дотоодын Хятадын эх орон нэгт хүмүүсийн эх оронч үзлийг бадрааж, нийт нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг социалист орчин үеийн байгуулалтын шинэ аян замдаа эв санаа нэгтэй тэмцэж, эрч хүчээ нягтруулахад оюун санааны хүч чадал сэлбэлээ. Эх орон ард түмэн тань та бүхнээрээ бахархаж байна" гэжээ.
