solongonews
Гуань Тин ус намгархаг газрын парк
2018-06-16 19:51
Гуань Тин ус намгархаг газрын парк

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг Жанчхүү хотын Хуай Лай Шяньд хүрч Гуань Тин ус намгархаг газрын парктай танилцсан байна. 

Гуань Тин ус намгархаг газрын парк нь нийт 13097 га талбайтай. Тус паркийн ус намгархаг газрын ерөнхий байдал болон аялал жуучлалын нөөцийн байдлыг үндэслэж экологийн хамгаалалтын бүс, сэргээн бүтээн байгуулах бүс, шинжлэх ухааныг ухуулан сурталчлах бүс, хариуцан үйлчлэх бүс болон зохистой ашиглах бүс гэсэн 5 бүсэд хувааж, ус намгархаг газрыг хамгаалах, зүй зохистой ашиглах, шинжлэх ухаанчаар хамгаалалт хийх, эв нэгдэлтэй хөгжүүлэх зэрэг дөрвөн зарчмыг үндэслэж паркаа бүтээн байгуулж байна.

Хуай Лай Шяний чухал экологийн бүтээн байгуулалтын төслийн хувьд Хятадын нийслэл Бээжингийн усны чанар чансааг дээшлүүлэх, тухайн газар орны ус намгархаг газрын экологийн системийг хамгаалах, бүс нутгийн биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх талд тус парк нь маш чухал ач холбогдолтой юм. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар маш сайн үр дүн үзүүлэх юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл