Хөвөөт Шар хошуу 1999 оноос эхлэн мах ноос хослосон Германы мернусан үүлдрийн хонийг сонгон бойжуулах ажлыг хошууныхаа мал аж ахуй хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх нэг гол ажил болгон чухалчлан хийжээ. Германы мернусан үүлдрийн хонь сонгон бойжуулах ажилд хүч тавин ажилласнаар 2001 он ба 2002 онд болсон аймгийн хэмжээний мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэнд Хөвөөт Шар хошууны сонгон дэвшүүлсэн Германы мернусан үүлдрийн бүтээгдэхүүн боловсруулах малын шилдэг шагнал хүртэж, 2007 онд болсон хурганы адилтган шалгаруулалтад алд, мөнгө, хүрэл медалийн шагналыг бүгдийг авсан нь тэдний ажлын үр дүнг харуулжээ. Шулуун хөвөөт цагаан хошуу, Шулуунхөх хошуу ч Германы мернусан үүлдрийн хонь сонгон бойжуулах ажлыг хониныхоо үүлдрийг сайжруулах ажлын нэгэн гол хэсэг болгож, үрийн малын талбай гаргах, гаднаас шилдэг үүлдрийн хуц оруулах, шилдэг үүлдрийн хуц сонгон бойжуулах зэрэг ажлыг хийхийн зэрэгцээ хээлтүүлгийн мэргэжилтэн сургаж, Германы мернусан хонь сонгон бойжуулах ажил ч урагштай явагдах болсон байна.

Хөвөөт Шар хошуу малчдын Германы мернусан үүлдрийн хонь маллах идэвхийг дайчлах талаар нийгэмлэг хоршоогоор дамжин малчдыг дайчлах арга хэмжээ авав. Ингэж малчдын идэвхийг нэмэгдүүлснээр одоо бүх хошууны Германы мернусан үүлдрийн хонь маллах хоршоо 248 болж, гишүүн өрх 2583 болон хөгжив. Шулуун Хөвөөт цагаан хошуу болон Шулуунхөх хошуунд ч Германы мернусан хонь маллах малчин өрх нийт 1000 шахам болжээ.
“Германы мернусан үүлдрийн хонь сонгон бойжуулах ажил амжилттай болсон суурин дээр бид нарийн ноост хонь болон Германы мернусан хонийг эрлийзжүүлж гаргасан. Орон нутагтаа тохирсон энэхүү хонио цахар хонь гэж нэрийдэхээр 2009 оны 8 дугаар сараас дээшээ мэдүүлсэн. Аймаг, орон, улсын тогтоолыг дамжиж энэ жилийн 1 дүгээр сарын 27-ны өдөр Хятад улсын Тариалангийн яамны мал амьтны удамшлын эх баялгийн зөвлөлийн хянан тогтоолын дагуу цахар хонь гэх нэрийдэл бий болсон” хэмээн Шулуун Хөвөөт цагаан хошууны Мал аж ахуйн товчооны ажилтан ярилаа. Цахар түмний бойжуулсан цахар хонь ийнхүү брэнд болж улс оронд алдаршив.
Эрлийзүүлэх ба сонгон бойжуулахаар дамжин бойжуулж гаргасан энэ хонь нь яагаад "Цахар хонь” гэсэн тусгай нэртэй болж чадсан тухай ярихад энэ хонины онцлог, давуу тал зэргээс шинжилж үзэх хэрэгтэй.
Цахар хонь нь махны гаралт өндөр, үржил бойжилтын норм өндөр, орон нутагт зохицох чадвар сайн, удамшлын чанар тогтвортой, мах ноосны хос хэрэгцээтэй зэрэг онцлог шинжийг бүрэлдүүлснээс гадна малчид цөөн малаас өндөр ашиг хүртэх, Хятад улсын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад тохирсон, бэлчээрлүүлэн маллах ба хашаалан маллахад тохирсон зэрэг давуу талтай байдаг. Цахар хонины хурга мах сайн.
Цахар хонь ихэрлэх нь олонтоо байдаг бөгөөд 50 хувиас 90 хувьд хүрдэг байна. Шулуун Хөвөөт Цагаан хошууны малчин Шинэбаярын цахар хонины 50 хувь нь ихэрлэсэн байна. Хөвөөт Шар хошууны ахмад малчин Донровцараны цахар хонины 80 гаруй хувь нь ихэрлэсэн бол бусад цахар хонь маллаж байгаа айлын хоньдын 40 гаруй хувь нь ихэрлэсэн байна. Энэ нь цахар хонины ихэрлэх норм бусад төрлийн хониноос өндөр байгааг харуулж байгаа юм. Цөөн малаас өндөр үр ашиг хүртэх гэсэн Хятад улсын төрийн бодлоготой яв цав нийцэж байгаа юм.
2001 оны 6 дугаар сард Шулуун Хөвөөт цагаан хошуунд адил насны (4 насны сувай эм хонь) адилхан хугацаанд арчлан малласан нутгийн үүлдрийн хонь болон цахар хонины амьдын жин, ноосны гаралт, махны гаралт зэрэг талаар харьцуулж үзсэн байна. Харьцуулсан дүнгийн хувьд нутгийн үүлдрийн хонины амьдын жин 42 кг байхад цахар хонины амьдын жин 70 кг, нутгийн хонины ноосны гаралт нь 1.4 кг байхад цахар хонины ноосны гаралт нь 6.55 кг, нутгийн үүлдрийн хонины махны гаралт нь 19 кг байхад цахар хонины махны гаралт нь 31.5 кг хүрчээ. Эндээс харахад бид цахар хонь мах ноосны тал дээр давуу байгааг харж байна. Цахар хонины ноос нь ч үнэ хүрдэг. Нэг килограмм бүрдээ 20 гаруй юань хүрдэг байна.
Цахар хонь маллаж байгаа малчид "Цахар хонины ноосны орлого нь хонио тэжээх өвс тэжээлийг бүрэн хангадаг учир махны орлого нь шууд цэвэр орлого болдог” хэмээн ярьдаг. Үүнээс гадна цахар хонины өөх болон хар мах нь тэнцвэртэй, мах нь ч амттай байдгаас хэрэглэгчдийн таашаалд хүрч, мах махан бүтээгдэхүүний компани ч цахар хонийг худалдан авч борлуулах дуртай байдаг. Цахар хонины эдгээр онцлог давуу тал нь улс орны хөгжлийн төсөв, зах зээлийн шаардлагатай зохицож чадсанаар өөрийн тусгай нэрийдэлтэй болж чадсан байна.
Цахар хонины үйлдвэрлэлийг сайжруулах зэрэг олон ажил хүлээж байгаа болохоор Хөвөөт Шар хошуу, Шулуун Хөвөөт цагаан хошуу, Шулуунхөх хошуу зэрэг газар бордож тэжээх, худалдан борлуулах, боловсруулалтыг системжүүлэн аж үйлдвэрлэлийн хэлхээ холбоог бүрэлдүүлэхээр хичээн ажиллаж байна.
