Ховогсайр монгол өөртөө засах шянь, Шиньжяны Уйгарын өөртөө засах орны холбогдох салбар, Тарвагатай аймгийн царцаа хулгана устгах газартай хамтран 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд нисдэг тэргээр царцаа устгаж, нутгийн өвс бэлчээрээ хамгаалан малчин ардын мал сүрэгт ашиг тустай ажил хийж байна.

Энэ хавраас хойш Ховогсайр шяний Баян-Өндөрийн нуруу, Хатан уулын сүүдэр, Аманцагааны түнх, Шаргын шил зэрэг газарт царцаа ихсэж, 33 мянган га бэлчээрийг эвдэв.
Шиньжяны Уйгарын өөртөө засах орны холбогдох салбар, Тарвагатай аймгийн царцаа хулгана устгах газарт цаг тухайд нь байдлыг мэдэгдэж, тэдний удирдлага мэргэжилтний судалгаа шинжилгээгээр нутгийн өвс бэлчээрийг царцаа хүнд ноцтой эвдэж байгаа тул 2.72 сая юанийн хөрөнгө мөнгө хуримтлуулж, 15 тонн шавьж устгах эм болон 1 нисдэг тэрэг 17 машин, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллан 28 мянган га өвс бэлчээрийн царцааг нисдэг тэргээр устгаж, 5300 га газарт машинаар эм цацаж царцаа устган, 4 өдрийн дотор царцаан нүүдлээс 33 мянган га өвс бэлчээрийг амжилттай хамгаалж, үүргээ 90 хувиар биелүүлсэн байна.

Ингэснээр 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малчин ард дахин бэлчээртээ гарч мал сүргээ маллах боломжтой болох юм байна.




