solongonews
Оны эхний хагаст Хятадын санхүүгийн орлого 9.8 хувиар нэмэгдэв
2017-07-14 17:51
Хятад улсын олон нийтийн төсвийн орлого 2017 оны 1-6-р сард 943 тэрбум 60 сая юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар нэмэгдсэн байна.

        Үүнд, татварын орлого 800 тэрбум 740 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар нэмэгдсэн тухай Хятадын сангийн яам 14-нд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.

Тус яамны албаны хүн:

- Оны эхний хагаст санхүүгийн орлого хурдацтай нэмэгдсэн нь Хятад улсын эдийн засгийн эрхлэлт өөдрөг чиглэлээр хөгжиж байгаагийн бодит гэрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, аж ахуйн нэгжийн ашиг орлого нэмэгдэн импортын барааны үнэ ханш өссөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. 1-р улиралд санхүүгийн орлого 14.1 хувиар, 2-р улиралд 6.8 хувиар тус тус нэмэгдсэн. Мөн санхүүгийн орлогын бүтцэд эерэг өөрчлөлт гарч, татварын орлого санхүүгийн нийт орлогын 92.9 хувийг эзэлж, өнгөрсөн оны бүтэн жилийнхээс 13.3 нэгжээр илүү гарсан гэж мэдэгдсэн байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл