solongonews
“Арми-2020” олон улсын цэргийн технологийн форум болон “Олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээн”
2020-08-24 11:04
“Арми-2020” олон улсын цэргийн технологийн форум болон “Олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээн” нээлтээ хийлээ.

 “Арми-2020” олон улсын цэргийн технологийн форум болон “Олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээн-2020” 08-р сарын 23-нд ОХУ-ын нийслэл Москва хотын холын дүүргийн “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийв.

Энэ тэмцээнд Хятад улсын баг “Танкийн хоёр төрөл”, “Манлай скаут”, “Шүхэрчдийн салаа” зэрэг зургаан төрөлд ур авьяасаа сойх юм.

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар нээлтийн арга хэмжээнд оролцож, Ерөнхийлөгч Владимир Путин видеогоор үг хэллээ. Тэрээр:

- Форум болон тэмцээн зохион байгуулж байгаа нь батлан хамгаалахын салбар дахь улс орнуудын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ашигтай гэж хэлсэн байна.

  ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, “Цэргийн мэргэжил технологийн энэ оны форум, тэмцээнийг анх удаа зэрэг зохион байгуулж байна. Үүнд, Цэргийн мэргэжлийн тэмцээн-2020 нь офицер дайчид, армийн “хорхойтнууд”-ын сонирхлыг татсан том чухал арга хэмжээ болно. Харин форум нь улс орнууд зэвсэг нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр байгуулж, холбогдох төслөөр хамтын ажиллагаа өрнүүлэхэд идэвхтэй индэр болж таарна гэж хэллээ.

Олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээнийг ОХУ-ын Батлан хамгаалахын яам анх санаачлан зохион байгуулсан бол сүүлийн долоон жилийн хөгжлийн явцад олон улсад томоохон нэр нөлөө бүхий цэрэг армийн солилцооны арга хэмжээ болсон юм. Энэ жилийн хувьд ОХУ, Беларусь, Армен, Азербайжан, Узбекистан зэрэг таван улсад нэгэн зэрэг зохион байгуулж, дэлхийн 32 улс орон, бүс нутгийн 156 багийн 5000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл