
Хятадын симфони найрал хөгжмийн урлагийн баг Шиньжяний филармоний оркестрын бэлтгэлийн танхимд тоглолтоо хийлээ Зургийг: ШИ ЛЭЙ
Шиньжяний филармоний найрал хөгжимд туслав
Долоодугаар сарын Шиньжянь нутагт өвс ногоо халиурч, алтан нар хурц гэрлээрээ шарна. Халуун өдөр ч Хятадын симфони найрал хөгжмийн 20 уран бүтээлчдээс бүрдсэн утга зохиол, урлагийн баг 07-р сарын 13-ны өдөр Өрөмчид очиж, соёлын туслалцаа үзүүлэн, Шиньжяний филармоний найрал хөгжимтэй уран бүтээлийг солилцов.
1996 онд байгуулагдсан Шиньжяний Филармоний найрал хөгжмийн чуулга Хятадын симфони найрал хөгжмийн соёлын туслалцаа үзүүлэх нэгж юм. Хятадын симфони найрал хөгжим Шиньжяньд үзүүлэх энэхүү тусламжийнхаа төлөө гурван гоцлол дуучин, дөрвөн дэд гоцлол дуучин, 10 гаруй өндөр ур чадвартай жүжигчдийг багтаасан идэвхтэй жүжигчдийн багийг илгээсэн байдаг.
-Шиньжяний филармоний найрал хөгжим сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж, оркестрын дэвшил тасралтгүй нэмэгдсээр байна. Энэ нь ард түмний соёлын ашиг тусыг хүртэх, урлагийн кампус руу орох, хөгжим сонирхогчдыг сургахад үр дүнтэй байж, сайн амжилтанд хүрч, нийгмээс өндөр үнэлгээ авсан. Гэхдээ гадагш гарах, бизнесийн урилгын тоглолтын боломж бага зэрэг янз бүрийн хүчин зүйлээр хязгаарлагдан уран бүтээлчид харьцангуй цөөхөн уран бүтээлтэй, онолын болон мэргэжлийн түвшинг цаашид дээшлүүлэх шаардлагатай байна. Хэдэн жилийн өмнө найрал хөгжмийн олон гоцлол дуучид Хятадын симфони найрал хөгжимд гурван сарын сургалтад хамрагдахаар Бээжинд очсон. Энэ нь ихээхэн тус болсон юм. Тиймээс оркестрын гишүүд энэхүү тусламж, солилцоог тэсэн ядан хүлээж байна гэж Шиньжяний филармоний найрал хөгжмийн намын нарийн бичгийн дарга Лу Ивэнь хэлэв.
Тухайн өдрийн үйл ажиллагааны үеэр Хятадын симфони найрал хөгжмийн чуулгын уран бүтээлчид эхлээд Хятад болон гадаадын хэд хэдэн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг сонордуулсны дараа Шиньжяний филармоний найрал хөгжимчидтэй уулзалт хийж, туршлага судалсан байна.
Chamber music хамгийн сонирхолтой сэдэв юм. Chamber music-ийн хамтлаг хэрхэн байгуулах тухай ярихдаа Хятадын симфони найрал хөгжмийн ахлагч Шэнь Хэчүнь:
- Chamber music бол том хэмжээний найрал хөгжим, гоцлол хөгжим тоглохоос өөр. Дууны тэнцвэрийг олох хэрэгтэй. Хятадын симфони найрал хөгжмийн ахлах хийлч Яо Лян Chamber music-ийн тоглолт хийх олон жилийн туршлагаа хуваалцсан. Тэрээр хүн бүр эхлээд өөр өөр тоглолтын аудио, видео хувилбарыг илүү их үзэж, тасралтгүй судалгаа, үзүүлэнгээр өөрийгөө сайжруулах ёстойг, дараа нь хамтран ажиллаж, бие биенээ нэгтгэх тухай онцолсон байна.
- Манай найрал хөгжим жил бүр анхан шатны түвшинд 100 тоглолт хийдэг. Бүгд жижиг баг хэлбэртэй байдаг. Тэд Chamber music-ийн жижиг хамтлагуудтай маш төстэй. Өнөөдрийн уулзалт маш утга учиртай бөгөөд бидэнд маш их урам зориг өгсөн гэж Шиньжяний Филармоний найрал хөгжмийн хийлч Ү Дүнянь хэллээ.
Зөвхөн нүүр тулсан туршлага заагаад зогсохгүй, хөгжмийн зохиолчийн зохион байгуулалт, чуулгын мэдээлэл дутагдсанаас болж Шиньжяний Филармоний найрал хөгжимд тулгарч буй асуудлын хариуд Хятадын симфони найрал хөгжим өөрсдийн мэдээллийн санг үнэ төлбөргүй нээж өгсөн.
Симфони найрал хөгжмийн орлогч захирал Ин Бо:
-Боловсон хүчний сургалт, хамтлагийн сургалт, эсвэл мэдээлэл өгөх эсэхээс үл хамааран бид Шиньжяний филармоний найрал хөгжмийг илүү сайн хөгжүүлэхэд туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Энэхүү түншлэлийн туслалцаа нь шинэ эхлэл юм. Цаашид Хятадын симфони найрал хөгжим Төвийн Шиньжяний ажлын гуравдугаар симпозиумын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, соёлоор ундлах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч, Шиньжянд үзүүлэх тусламжийн эрч хүчийг нэмэгдүүлж, Шиньжяний соёлын үйлсийн тасралтгүй хөгжил цэцэглэлтийг дэмжих өчүүхэн хүчинд хувь нэмэр оруулна гэж хэллээ.

Хятадын симфони найрал хөгжмийн урлагийн баг Те Мэньгуань хотын сургуулийн симфони хамтлагт хичээл заав Зургийг: ШИ ЛЭЙ
Хил хязгаарын хотод хөгжмийн эгшиг сонордуулна
Шиньжяний филармоний найрал хөгжмөөс гарсны дараа 07-р сарын 15-нд Хятадын симфони найрал хөгжмийн уран бүтээлийн баг Тяньшань уулсын өмнөд хормой, Таримын сав газрын зүүн хэсэгт орших Те Мэньгуань хотод очив. Намын түүх судлал, боловсролтой хослуулан "Иргэдийн төлөөх соёл" нэртэй хөдөө орон нутгийн үйл ажиллагааг явуулж, гайхалтай Chamber music концерт, өвөрмөц хөгжмийн хичээлийг тухайн нутгийн иргэдэд дэвшүүлсэн байна.
- Энэ жил БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Те Мэньгуань нь хувьсгалын хил хязгаарын экологийн шинэ хот юм. Энэхүү хувьсгалын түүхэн нутагт амьдарч буй хүмүүст аялгуу хөгжмийн хэлбэрээр хүндэтгэлээ илэрхийлэх болно гэж найдаж байна гэж Хятадын симфони найрал хөгжмийн орлогч дарга Гүн Баожян хэлэв.
Хятадын симфони найрал хөгжим бол Те Мэньгуань хот 2012 онд байгуулагдсанаасаа хойш зочилсон анхны Улсын урлагийн академийн баг юм. Оркестрын тоглолтыг мэдээд нутгийн иргэд өргөнөөр цугларав. 15-ны өдрийн 20.00 цагт тоглолт эхлэхэд нэг цаг үлдээд байсан бөгөөд үзэгчид ар араасаа ирсээр байлаа. Те Мэньгуань хотын олон нийтийн соёлын үйл ажиллагааны төвийн театр бараг 800 хүн хүлээн авах хүчин чадалтай байв.
Тоглолтод хятад болон гадаадын 12 Chamber music-ийн уран бүтээлийг нарийн зохион байгуулсан. Үүнд: Хайдүн, Моцарт, Мендельсон зэрэг барууны сонгодог хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүд хамрагдаж, мөн "Алтан могойн бүжиг", "Намдаа зориулж ардын дуугаа дуулья", "Эх орон, тандаа би хайртай" зэрэг олны сайн мэддэг дуунууд багтсан. Шиньжянь нутгийн аялалдаа зориулж "Дабан хотын охин", "Шиньжяний хавар" зэрэг Шиньжянь нутгийн онцлог бүхий Хятадын репертуаруудыг тусгайлан шинэчлэн найруулж өргөн барьсан байна.
- Би өмнө нь симфони гэж сонсоогүй юм байна. Анх удаа сонсож байна. Үнэхээр гайхалтай, хөгжимд хөглөгдөн суулаа гэж Те Мэньгуань хотын ардын эмнэлгийн сувилагч Ю Чанчин сэтгэл догдлон хэлэв. Түүнтэй адил үзэгчдийн ихэнх нь симфони хөгжмийг анх удаа сонсож байгаа хүн олон байлаа. Энэ концертын хувьд симфони хөгжмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор удирдамжтай сонсох хэсгийг нэмж оруулсан байна.
“Бүрэн зохион байгуулалттай симфони найрал хөгжмийн ямар хэсгүүдээс бүрэлдэх вэ?”, "Chamber music ба том хэмжээний найрал хөгжим хоёрын ялгаа юу вэ?"
Гүнзгий тайлбар, гайхалтай үзүүлбэрүүд нь үзэгчид болон симфони хоорондын зайг маш хурдан ойртуулж, халуун алга ташилтаар дүүрэн байв. Тэр шөнө тоглолтын дараа олон хөгжим сонирхогчид Хятадын симфони найрал хөгжимчидтэй харилцаж, театрын гадаа зураг авахыг хүлээж байв.
- Хөгжимд дуртай учраас бид хамтдаа цугларсан. Энэхүү амар амгалан, хөгжил цэцэглэлтийн эрин үед баярлалаа, бидэнд хөгжим авчирсан Хятадын симфони найрал хөгжимд баярлалаа. Өндөр түвшний тоглолт хийж, урлагийг бидэнд мэдрүүлсэн гэж иргэн Ли Айгуо ярьлаа.
Ин Бө 16-ны өдөр нутгийн ард түмэндээ хөгжмийн концерт хийхээс гадна, кларнетын орлогч дарга Ү Дань, Франц эвэр хөгжмийн орлогч дарга Лиү Ижунь, лимбэ тоглогч Ван Жиа нарын хамт Хуашаны хоёрдугаар дунд сургуульд хүрч тоглолт хийжээ. Сургуулийн "Loulan Horn" оюутны үлээвэр хөгжмийн хамтлагийн гишүүдэд зориулсан сургалт хийж, сурагчдад хөгжмийн онолыг ойлгуулан, ур чадварыг гүнзгийрүүлэн эзэмшихэд тусалсан байна.
- Энд хэдийгээр суралцах нөхцөл нь том хотуудынх шиг сайн биш ч хүүхдүүдийн зүрх сэтгэлээсээ хөгжимд дурлах нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөсөн юм. Энэхүү зөвлөгөөг ашиглан мөрөөдлийнхөө 'далавч'-аар илүү хурдан, илүү сайн нисэхэд нь тусална гэж найдаж байна гэж Ван Дан хэлж байлаа.
