solongonews
Ли Кэчян Шри Ланкийн Ерөнхий сайд Ражапаксад баярын цахилгаан илгээв
2019-11-24 20:10
Ли Кэчян Шри Ланкийн Ерөнхий сайд Ражапаксад баярын цахилгаан илгээв.

Ерөнхий сайд Ли Кэчян 22-нд Махинда Ражапаксад цахилгаан илгээж,түүний Шри Ланкийн Ардчилсан Социалист Бүгд Найрамдах улсын Ерөнхий сайдын албан тушаалдорсондбаяр хүргэв.

Ли Кэчян цахилгаандаа:Хятад Шри Ланк хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай.Сүүлийн жилүүдэд хоёр орон хамтын ашиг сонирхлыг харгалзаж, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж байна.РажапаксаХятад Шри Ланкийнурт хугацааны найрсаг харилцааны төлөө уйгагүй хүчин зүтгэж, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн тулд чухал хувь нэмэр оруулсан юм. Би үүнийг сайшааж байна гэв.

Ерөнхий сайд Махинда Ражапаксын хамт ажлын сайн сайхан харилцааг байгуулж, хоёр орон чин үнэнчээр бие биендээ туслан, үеийн үед нөхөрсөг байх стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй урагш ахиулахад бэлэн байна гэж Ли Кэчян хэлэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл