Хятад улс нь жил бүрийн 05-р сарын 12-ны өдрийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглээд 13 дахь жилийн нүүрийг үзэж байгаа юм.
05-р сарын 08-аас 14-ний өдрүүдийг Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сурталчилгааны долоо хоног болгож, "Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, аюулгүй хөгжлийн үндэс суурийг тавих" гол сэдвийн хүрээнд орон нутгууд нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн байна.
