solongonews
“Тэнгэрийн хишигтэй Бортохой” малын ашиг шим, тариалангийн шилдэг чанартай бүтээгдэхүүн Хонконгт гарна
2019-03-19 10:43
“Тэнгэрийн хишигтэй Бортохой” малын ашиг шим, тариалангийн шилдэг чанартай бүтээгдэхүүн Хонконгт гарна.

“Тэнгэрийн хишигтэй Бортохой” малын ашиг шим, тариалангийн  шилдэг чанарын бүтээгдэхүүний Хонконгт гаргах нээлтийн ёслол 03-р сарын 17-ны өдөр Баяннуур хотын Линь Хэ дүүрэгт болов. Тус өдөр Бортохой орны малын ашиг шим, тариалангийн шилдэг чанарын бүтээгдэхүүнийг ачсан хурдан хүргэлтийн зөөврийн хоёр машин Линь Хэгээс хөдөлж Хонконгийг зорив.

“Тэнгэрийн хишигтэй Бортохой” шилдэг чанарын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүн Хонконгт гаргах үйл ажиллагаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тариалан мал аж ахуйн яамны хүчтэй дэмжлэг дор Хонконгийн засаг захиргааны онцгой орны Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих захиргааны урилгаар болсон арилжаа худалдааны солилцооны үйл ажиллагаа болно. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газар Хонконгт “Өвөр Монголын малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүний онцгой бүтээгдэхүүний газар” нээж, “Тэнгэрийн хишигтэй Бортохой” брэндэд 200 хавтгай дөрвөлжин метрийн үзэсгэлэнгийн газар гаргажээ. Энэ удаад Баяннуур хот малын ашиг шим, тариалангийн 33 шилдэг чанарын бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн 193 төрлийн бүтээгдэхүүн, нийт 5 тонн орчим барааг Хонконгт явуулав.

“Тэнгэрийн хишигтэй Бортохой” малын ашиг шим, тариалангийн шилдэг чанарын бүтээгдэхүүн Хонконгт гарсан нь Өвөр Монгол, Хонконгийн бохирдолгүй эдийн засгийн коридорыг байгуулах бас нэгэн чухал үйл ажиллагаа болсон бөгөөд хоёр орны харилцааг нягтруулж, эдийн засаг, арилжаа худалдаа, соёлын солилцоог ахиулах эхлэл болсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл