
Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 17-нд Бангладеш улсын “Үндэстний эцэг” хэмээгдсэн Шейх Мужибур Рахманы мэндэлсний 100 жилийн ойг дурсах ба тусгаар тогтносны 50 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан видеогоор үг хэлж, Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Абдулла Хамеед, ерөнхий сайд Шейх Хасина, түүнчлэн Бангладешийн Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүллээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ "50 жилийн тэртээ Шейх Мужибур Рахман өөрийн гараараа Бангладешийн Бүгд Найрамдах Улсыг бүтээн байгуулсан байдаг. Тэр бол Хятадын ард түмний хуучны анд, сайн анд бөгөөд хоёр удаа Хятад улсад айлчлан, Хятад улсын ахмад үеийн удирдагчидтай найрамдал тогтоож байсан юм. Ахмад нэг үеийн удирдагчдын Хятад Бангладешийн харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг бид бат санаж явах ёстой бөгөөд Хятад Бангладешийн найрсаг харилцааны буухиаг сайтар дамжуулах ёстой" гэв.
