solongonews
ЖДҮ-ийн хөгжлийн индекс 89.3 болж өсжээ
2023-04-10 11:11
ЖДҮ-ийн хөгжлийн индекс 89.3 болж өссөн байна.

Хятадын Жижиг дунд үйлдвэрүүдийн холбооноос 09-ний өдөр нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл энэ оны эхний улиралд Хятад улсын ЖДҮ-ийн хөгжлийн индекс 89.3 болсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 1.3 пунктээр өссөн бол 2020 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

 Дэд аж үйлдвэрийн индексүүд бүх талаараа сэргэж, зочид буудал, нийтийн хоолны салбарын индекс сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Эхний улиралд найман дэд салбарын индекс бүгд өмнөх улиралтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Үүнээс байр, нийтийн хоолны салбар, тээвэр шуудангийн агуулах, мэдээлэл дамжуулах компьютерын үйлчилгээний программ хангамжийн салбарын индекс өмнөх сарынхаас 2.1, 1.8 ба 1.7 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

 Дэд индексүүд бүх талаараа сэргэж, ЖДҮ-ийн зах зээл мэдэгдэхүйц сэргэх төлөвтэй байна. Энэ онд эдийн засгийн эргэлт түргэсэж, татвар хураамжийг бууруулах хэд хэдэн бодлогыг үргэлжлүүлэн, хэрэглээг дэмжих шинэ арга хэмжээ авч эхэлснээр зах зээлийн эрэлт аажмаар сэргэв. 8 дэд индексээс макро эдийн засгийн төсөөллийн индекс, бизнесийн иж бүрэн индекс, ашгийн индекс өмнөх сараас 2.5, 2.0 ба 1.6 нэгжээр тус тус өссөн үзүүлэлт гарч судалгаанд хамрагдсан 8 салбараас дотоодын захиалгын индекс болон борлуулалтын биетийн индекс хоёулаа өссөн байна.

 Жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааны хурд, үйлдвэрлэлийн хүчин чадлын хувь хэмжээ эрс нэмэгдсэн. Энэ он гарснаас хойш эдийн засгийг тогтворжуулах бодлого нэн тэргүүнд тавигдаж, түүвэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны түвшингийн судалгаанаас харахад, нэгдүгээр улирлын эцсийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн 55.95 хувь нь 75 болон түүнээс дээш хувьтай байгаа нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 25.15 пунктээр өссөн байна.

 Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн дарга хэлэхдээ “Эхний улиралд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг, зах зээлийн нөхцөл байдал сайжрав. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн итгэлийн индекс огцом өссөн нь цаашдын хөгжлийн сайн суурийг тавьж, төрөл бүрийн дэмжих бодлогыг тасралтгүй хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрүүд хоёрдугаар улиралд эдийн засгийн тодорхой өсөлтийн хурдаа хадгалсаар байх төлөвтэй байна” гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл