solongonews
“Амгалан ертөнц” Хятад Монголын зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна
2016-10-09 18:25
“Амгалан ертөнц” Хятад Монголын зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна.

     “Амгалан ертөнц” Хятад, Монголын уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 8-ний өдрүүдэд Өвөр Монголын Үндэстний уран зургийн галерейд боллоо. Уг үзэсгэлэнд  Хятад, Монголын нийт 100 гаруй уран бүтээл дэлгэгдсэн бол Монгол Улсын зураачдын 70 гаруй уран бүтээл дэлгэгдсэн байна.          

         “Амгалан ертөнц” уран зургийн үзэсгэлэнг илүү олон хүнд сонирхуулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг 12 дугаар сарын эх болтол Өвөр Монголын Үндэстний Уран Зургийн Галерейд дэлгэхээр болсон ба энэ хугацаанд уран бүтээлийг нь үргэлж шинэчилж байна хэмээн зохион байгуулах комиссын зүгээс онцоллоо.  

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл