Английн QS дэлхийн боловсролын групп саяхан 2020 оны Азийн 500 хүчирхэг их дээд сургуулийн нэрсийн жагсаалтыг нийтлэв. Хятад улсын 7 их дээд сургууль анх удаа өмнө аравт багтсан байна.
Энэ удаагийн нэрсийн жагсаалтад Сингапурын улсын их сургууль нэгдүгээрт жагсаж, Сингапур Нань Ян аж үйлдвэрийн их сургууль хоёрдугаар нэрсэд жагссан байна. Хонгконг их сургууль, Цинхуа их сургууль, Бээжин их сургууль, Фү Дань их сургууль, Хонгконгийн шинжлэх ухаан мэргэжлийн их сургууль зэрэг нь гурваас наймдугаар нэрсэд жагсаж, Солонгосын шинжлэх ухаан мэргэжлийн хүрээлэн ес, Хонгконгийн хятад хэлний их сургууль аравдугаар нэрсэд жагсаад байна.
QS дэлхийн боловсролын группийн Хятад улсын ерөнхий шүүгч Жан Шяо:
- Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн туршид дээд зэргийн боловсрол түргэн хөгжиж, хос тэргүүний зэргийн бүтээн байгуулалтын үр бүтэмж сайн болов. Хятад улсын хамгийн оройлсон их сургуулийн эрдэм шинжилгээний үр бүтээл нь дэлхий нийтийн хүрээллийг олов. QS дэлхийн боловсролын групп нь жил бүр дээд зэргийн соёл боловсролтой холбогдох олон төрлийн нэрсийн жагсаалтыг нийтэлдэг. Үүнд QS дэлхийн их сургуулийн нэрсийн жагсаалт нь дэлхийн соёл боловсролд зохих нөлөөлөх хүчин үзүүлдэг гэж хэллээ.
