solongonews
Улаанмөчирийн гол сэдэвт уран зургийн үзэсгэлэн нээгдлээ
2018-11-21 21:51
Өвөр Монголын Улаанмөчирийн гол сэдэвт уран зургийн үзэсгэлэн нээгдлээ.

“Улаанмөчирийн үзэл санааг магтан дуулж, Өвөр Монголын Улаанмөчирийн гол сэдэвт уран зургийн үзэсгэлэн” Өвөр Монголын Уран зургийн галерейд 11-р сарын 21-нд нээгдлээ.

Энэ удаагийн уран зургийн үзэсгэлэнг ӨМӨЗО-ы Утга урлагийн холбоо, Өвөр Монголын Уран зургийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд нийт 80 гаруй бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд 11-р сарын 21-ээс 29-ний өдрийг хүртэл дэлгэгдэх болно.

ӨМӨЗО-ы ахмад, идэр, залуу гурван үеийн зураачид Улаанмөчирийн амьдрал, бэлтгэл ажил, тоглолт зэргээр агуулга болгож, урлан зохион бүтээсэн уран зургийн шилдэг уран бүтээлүүд дэлгэгдэж байгаа болно. 2018 оны 06-р сард ӨМӨЗО-ы Утга урлагийн холбоо, Өвөр Монголын Зураачдын нийгэмлэгээс 30 гаруй зураачийг хамруулж, Өвөр Монголын Хөлөнбуйр хот, Ордос хот, Шилийнгол аймгуудаар хүрч, тухайн газрын Улаанмөчирийнхний дунд орж урлан бүтээсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл