Хэсэг хошуу шяний аюултай химийн бодисын хяналт хамааралтын хүч буурай, аж ахуйн нэгжийн тусгай мэргэжлийн хүчээр дутмаг зэрэг байдалд чиглүүлж, ойрын өдрүүдэд өөртөө засах орноос аюултай химийн бодистой 8 гол хошуу, шянь, дүүрэгт гурван жилийн хугацаатай тусгай мэргэжилтний жолоодлого, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг сахихаар тогтсон байна.
Засгийн газраас гурван жилийн хугацаанд үйлчилгээ худалдан авах хэлбэрээр холбогдох тусгай мэргэжилтнүүдийг зохион байгуулж, нэлээд их аюул түгшүүртэй аж ахуйн нэгжүүдийг дараалан шалгаж, дэс зэрэг тогтоон төрөл хувааж жолоодлого, үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн аж ахуйн нэгжид оршиж байгаа аюулгүйн үйлдвэрлэлийн нийтлэг чанартай асуудал, мөн чухал том аюул түгшүүрийг шалгана. Үүний зэрэгцээ улсын аж үйлсийн төрийн бодлогод үл нийцэх, аюулгүй байдлын төхөөрөмжийн оруулалтаар дутмаг, осол эндэл үүсэх нормоор өндөр, хүнд том аюул түгшүүр, гэм дутагдал оршиж буйн дээр өөрчлөн сайжруулсан ч төдийлэн тус гарахгүй аж ахуйн нэгжүүдэд үүдээ хааж үйлдвэрлэлээ зогсоох сануулга өгч, химийн үйлдвэр, аюултай химийн бодисын аж ахуйн нэгжийн хэлбэрийг өөрчилж зэрэг шатлалыг дээшлүүлэх ажлыг дэмжинэ.
