solongonews
Чянь Чихү Шагналын мөнгөө боловсролын салбарт хандивлажээ
2019-01-18 14:18
Хятадын Шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах арга хэмжээ 01 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс өмнө 10 цаг 30 минутад Бээжин хотноо зохион байгуулагдсан юм.

Шилдэг эрдэмтний шагнал хүртсэн батлан хамгаалахын инженер Чянь Чихү шагналын найман сая юаниа өөрийн төрсөн хот Жянсү мужийн Куншан хотынхоо боловсролын салбарыг хөгжүүлэхэд хандивласан байна. Тэрбээр шагналын мөнгөөрөө амьжиргааны түвшин доогуур айл өрхийн бага насны хүүхдүүдийг сургуульд хамруулахыг дэмжих сан байгуулахыг хүсчээ. 

Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич, Хятадын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн инженерийн их сургуулийн профессор, эдүгээ 82 настай түүнийг орчин үеийн цэрэг армийн хамгаалалтын онолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, 60 гаруй жил цэргийн инженерийн салбарт хүчин зүтгэсэн хэмээн Хятадын төр засгаас үнэлсэн юм. Куншан хотын захиргааныхан түүнд хүндэтгэл үзүүлж, их сургуульд нь зочлон талархсанаа илэрхийлжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл