solongonews
Олон улсын сувилагчдын өдөр тун удахгүй болно
2019-05-11 21:36
Олон улсын сувилагчдын өдөр тун удахгүй болно

Олон улсын сувилагчдын өдөр 05 дугаар сарын 12-ны өдөр болно.

Анх Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч” нарын баярын өдөр болгосон аж. 

Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотнын найз болсон эрхэм мэргэжилтнүүд билээ.

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Хятад улс жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагаа зохиосоор ирсэн байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл