2019 оны Хятад улсын Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн “Өвөр Монголын өдөрлөг” 05-р сарын 16-наас 18-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. Гурван өдрийн хугацаатай үргэлжлэх тус үйл ажиллагаа нь "Өвөр Монголын гол сэдэвт ажиллагааны өдөр” болон “Аймаг хотын гол сэдэвт ажиллагааны өдөр” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
2019 оны Хятад улсын Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн Өвөр Монголын парк 04-р сарын 29-ий өдөр нээлтээ хийв. Үзэсгэлэнгийн бүс нь “Сүрлэг сайхан умард хилийн зураг”-аар гол сэдэв болгож, Хятад улсын ордны Өвөр Монголын үзэсгэлэнгийн бүс, Өвөр Монголын парк ба Өвөр Монголийн Маосао парк гэсэн гурван гол сэдэвт үзэсгэлэнгийн парк хүрээлэнгээс бүрдсэн байна. Тус үйл ажиллагаанд Өвөр Монголын өвөрмөц онцлог бүхий ургамлын нөөц баялаг, цэцэрлэгийн мэргэжил ба экологийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг дэлгэж, тал нутгийн ард түмний эх байгалиа нандигнан хайрлах байгаль орчин, экологийн соёл иргэншлийг ухуулан сурталчлахыг зорьсон байна.
