solongonews
Хятадын шар алтны үйлдвэрлэлийн хэмжээ дэлхийд тэргүүлж байна
2018-10-21 20:55
Хятадын шар алтны үйлдвэрлэлийн хэмжээ дэлхийд тэргүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд Тяньжиньд болсон 2018 оны Хятадын олон  улсын уул уурхайн салбарын хурлын үеэр, Хятадын Шар алтны нийгэмлэгийн дарга Сүн  Шинь хэлэхдээ, Хятадын шар алтны үйлдвэрлэлийн жилийн үйлдвэрлэл, борлуулалтын  хэмжээ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд олборлосон нөөцийн хэмжээгээр Өмнөд  Африкийн дараа хоёрдугаарт орж, бүх салбарын үйл ажиллагаа хөгжлийн шинэ үе  шатанд орсон гэжээ. 

Сүн Шинь танилцуулахдаа: - 2017 онд бүх Хятадын  үйлдвэрлэсэн шар алт нийт 426.14 тоннд хүрсэн нь дэлхийн шар алтны үйлдвэрлэлтийн 13.03 хувийг эзэлж, 11 жил дараалан дэлхийн хамгийн том шар алт  үйлдвэрлэх орон болсоор ирсэн юм. Мөн жилд, бүх Хятадын шар алтны хэрэглээний хэмжээ 1089.07 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.41 хувиар өсөн  нэмэгдэж, дэлхийн хамгийн том шар алт боловсруулах орон, шар алт, үнэт эдлэлийн  хэрэглээний зах зээл болсон юм гэжээ. 

Үүний зэрэгцээ Хятадын шар алтны зах зээл хурдтай  хөгжсөнөөр шар алтны худалдааны хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог.  

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл