Ү Чилүн 1970 оны 10 дугаар сарын 31-нд Хятадын Тайвань мужид төржээ. Тэрээр дуучин, жүжигчин, бизнесмен залуу болно. Лю Шышы 1987 оны 3 дугаар сарын 10-нд Бээжин хотод төрсөн бөгөөд Хятадын залуу жүжигчин. Лю Шышы Бээжингийн бүжгийн академийг балет бүжгийн мэргэжлээр төгссөн. “Тrеаding Оn Тнin Iсе” олон ангит киноны “Дөрөвдүгээр өвөг”-ийн дүрийг Ү Чилүнь бүтээж, Лю Шышы “Рүө Ши”-гийн дүрийг бүтээсэн байна. “Тrеаding Оn Тнin Iсе” кино нь түүхэн сэдэвтэй кино бөгөөд Жан Шью автомашины осолд орсноор Чин гүрний Энх-Амгалан хааны цаг үед ирж манж үндэстний охин болсноор киноны үйл явдал үргэлжилнэ.

Хоёр хос өнгөрсөн жил гэрлэлтийн гэрчилгээгээ авсан байна. Ү Чилүнь, Лю Шышы нар 17 насны зөрөөтэй бөгөөд Шинэ Зеландад хуримын зураг авалтаа хийлгэж, 3 дугаар сарын 20-ны өдөр Балигийн “Зууны мөрөөдөл” аралд хуримаа хийсэн байна.
