solongonews
Амьдралаас та яг юу хүсээд байгаагаа мэдэх 7 арга замууд
2015-12-28 18:21
Хэрэв та амьдралаасаа чухам юу хүсээд байгаагаа мэдэхгүй байгаа бол зөв газраа иржээ.
1. Өнгөрснийг тавьж явуул
Та амьдралаас юу хүсэж байгаагаа нээхийн өмнө өнгөрсөн бүхнийг харамсалгүйгээр авьж явуулах шаардлагатй. Магадгүй таны өнгөрсөн амьдрал сайхан амьдрах замыг чинь хаагаад байж магадгүй. Хичнээн хэцүү зүйл тохиолдож байсан ч та алдаануудаа өөрчилж чадахгүй. Тиймээс одоо байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж урагш алх!
 
2. Яг юу хэрэгттэй байгаагаа тодорхойл
Хайр уу? гэр бүл үү? эсвэл мөнгө төгрөг үү? Энэ асуултанд хариулсны дараа та юуны төлөө зүтгэх ёстойгоо мэдэрнэ.
 
3. Таныг юу аз жаргалтай болгож буйг олж мэд
Чин сэтгэлээсээ инээмсэглэхэд юу тусладаг вэ? Та сайн бодоод үзээрэй. Энэ асуултанд та хариулснаар амьдралд та юу хийх ёстойг хэлээд өгнө.
 
4. 5-н жилийн дараа өөрийгөө ямраар төсөөлж байна вэ?
Та өөрийгөө 5-н жилийн дараа ямар байхаа төсөөлж үзсэн үү? Энэ магадгүй хэцүү байж болох ч таныг амьдралаасаа юу хүсээд байгааг олж мэдэхэд туслана. Ямар амжилтанд хүрсэн байх, гэр бүлтэй байх уу, эсвэл шинэ байранд орсон байх уу? гээд л...
 
5. Хоббигоороо ажиллаж үзэх
Өөр нэгэн арга бол та хамгийн сайн чаддаг, дуртай зүйлээрээ ажиллаад үзэх хэрэгтэй. Таны далд авьяас хүчтэй илрээд том амжилтанд хүрэх ч юм билүү?
 
6. Би юунд дургүй вэ? гэдгээ мэдэх
Та амьдралдаа юуг хийх, юуг хийж болохгүй, хийх ч сонирхол төрдөггүй гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Танд зөвлөхөд хийх дургүй, үзэн яддаг зүйлсээ жагсаан бичээд үзэхийг зөвлөж байна. Магадгүй та өөрийн ажилдаа дургүй байхыг хэн таах билээ?
 
7.Зөвлөгөө хүсэх
Хэрэв та дээрхи бүх алхмуудыг хийсэн ч чухам юу хүсээд байгаагаа олж чадаагүй байгаа бол та хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Зарим үед зөвлөгөө авах нь хамаагүй дээр байдаг. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл