solongonews
Хятадын нутаг дахь шашны үйл ажиллагааг хуулийн дагуу хамгаалж байна
2018-04-03 17:07
Хятадын нутаг дахь шашны үйл ажиллагааг хуулийн дагуу хамгаалж байна.

04-р сарын 03-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Хятад улсын шашин шүтлэгийн эрх чөлөөг баталгаажуулах бодлого,  практик” хэмээх цагаан ном нийтэллээ. Цагаан номд танилцуулахдаа, Хятад улс  гадаадын хүмүүсийн Хятадын нутаг дахь шашин шүтлэгийн үйл ажиллагааг хуулийн  дагуу баталгаажуулж байна хэмээн тэмдэглэлээ.

Цагаан номд танилцуулснаар, “БНХАУ-ын нутаг дахь гадаадын хүмүүсийн  шашны үйл ажиллагааг удирдах тогтоол”-ын дагуу, Хятадын засгийн газар гадаадын хүмүүсийн Хятадын нутаг дахь шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэж, тэдний  Хятадын шашны салбарынхантай найрсаг хэлхээ холбоо тогтоох, соёл, эрдэм  шинжилгээний солилцоо хийхийг дэмждэг. Хятадын нутаг дахь гадаадын хүмүүс сүм хийдэд шашны үйл ажиллагаанд оролцож болдог. Муж, ӨЗО, шууд харьяа хотоос дээш  шашны нийгэмлэгийн урилгаар шашны сүм хийдэд хурал ном хурж болдог. Сянь болон  түүнээс дээш шатны засгийн газрын шашны үйл хэрэг хариуцсан байгууллагын  зөвшөөрсөн газар гадаадын хүмүүс шашны үйл ажиллагаанд оролцож болдог. Хятадын  шашны хүмүүсийг урьж тэднээр угаалга хийлгэж, хурим, оршуулга, ном хурал зэрэг шашны ажиллагаанд оролцож болно. Дүрэм тогтоолд нийцсэн шашны ном судар, дуу дүрс бичлэгийн бүтээгдэхүүн, шашны хэрэглээний бусад зүйлийг Хятадын хилээр авч  орж болдог гэжээ. Баатар орчуулав

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл