Европчуудын хараан дахь монгол орны тухай нэгэн ном Өвөр Монголын Их Сургуулийн угсаатан зүй нийгэм зүйн дээд сургуулийн багш Хоничууд Н.Гэрэлтийн орчуулж хэвлүүлсэн “Монгол орон ба монголчуудын дундах миний амьдрал” ном саяхан хэвлэлээс гараад байна.
Тус ном Швэйцарийн шашин сурталчлагч, шинжлэгч Франс Аүст·Ларсны зохиосон орчин үеийн монгол орны тухай аяллын тэмдэглэл буюу угсаатан зүйн ном юм. Орчуулагч Герман хэлнээс тус номыг орчуулж, европчуудын ойлгож харж явсан монгол орон нь ямар байдалтай байсныг монголчууддаа дахин харуулахыг зорьжээ.
Тус номын хувьд маш сонирхолтой, орчин үеийн монголчуудын амьдрал араншны тухай ихэд нарийн бичсэн байна. Орчуулагчийн номдоо ашигласан хуучны маш олон ховор нандин гэрэл зураг ч уншигчдын анхаарлыг татна гэдэгт эргэлзэхгүй байна.
Түүхэнд Марко Поло, Паалан Карпин, Рааш Аддинь, Виллиам Буброн … зэрэг өрнө дахины маш олон эрдэмтэн мэргэд монгол орноор ирж байсан тухайгаа ном болгон үлдээж, европчуудад монгол орны тухай танилцуулж байсан билээ. Орчин үед хэсэг бүлэг шашин сурталчлагчид мөн монгол орон, монголчуудын тухай ном бичиг туурвисны нэг нь энэхүү “Монгол орон ба монголчуудын дундах миний амьдрал” ном юм.
Герман хэлнээс ном орчуулагч Хоничууд овогт Н.Гэрэлт бол Ордос хотын Хангин хошуунд төрж өссөн залуу эрдэмтэн, Өвөр Монголын Их Сургуулийн угсаатан зүй нийгэм зүйн дээд сургуулийн багш, Холбооны Герман Улсын Мөникйн Их Сургуулиас “Монгол овгийн судлал” гэсэн гарчигтай гүн ухааны доктор цол хамгаалсан залуу орчуулагч юм.
Тэрээр ХБНГУ-д 11 жил ажиллаж амьдарч байсан бөгөөд Германы Лбипцигийн их сургуулиас мастер цол хамгаалж, мөн 2013 онд “Монгол овгийн судлал” номыг Герман хэлээр Мөникийн академийн хэвлэлийн газраас хэвлүүлжээ.
Хоничууд Н.Гэрэлт Зуу-Удын дээд түвшний багшийн мэргэжлийн сургууль (өнөөгийн Улаанхад дээд сургууль)-аас их сургуулиа төгсөөд, нутагтаа харьж түүхийн багшаар ажиллаж байжээ. Гэхдээ тэрээр ер нь гадаадад гарах хүсэлтэй байсан бөгөөд тухайн үед уншсан нэгэн мэдээлэл нь түүний шийдвэр гаргахад нь шууд нөлөөлсөн байна.
- Бас ч маш их сонирхолтой шүү, би тухайн үед нэгэн хөгжсэн улс ба манай улсын муж орнуудын хоорондох орчин үеийн хэлбэрээр хөгжсөн хэмжээг харьцуулсан мэдээлэл уншсан. Бээжин, Шанхай бол хориод жилээр хоцорч байгаа, Өвөр Монгол бол 50 гаруй жилээр хоцорч байгаа … гэх зэргээр бичиж байсныг санаж байна. Тэгээд тухайн үед би дахиад давь гаруй насалж орчин үеийн маягийн амьдралтай танилцаж чадах уу, үгүй юу гэдэг том асуулт надад тавигдаж байсан юм. Тэгээд би ерөөсөө л гадаадад гаръя гэж бодоод Хөххотод ирсэн. Цагийн өнгө аясыг дагаад Японд гарахаар хэл сурч эхэлсэн. Тухайн үед монгол сурагчдад туслан Германд явуулж байдаг Стифен Миллер гэгч нэртэй нэгэн Герман хүнтэй танилцав. Бас нэг ангийн сурагчтайгаа хамт Германд явъя гэж хэлэлцэж тохироод, Стифен Миллерийн тэндээс гурван сар Герман хэл суралцаж, 2003 онд Германд явсан юм гэж Гэрэлт тухайн үеийн үлгэр түүхээ дэлгэлээ.
Германд байсан 11 жилийн хугацаандаа Гэрэлт Герман хэлний их олон сонгодог уран бүтээлүүдийг уншиж, тэр дундаас монголчуудтай холбоотой бөгөөд монгол хэлээр Өвөр Монголчуудад хүрч байгаагүй зарим ном бүтээлийг орчуулан гаргажээ. Монгол соёлдоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулъя гэж бодон Герман хэлнээс ном орчуулах ажлыг эхлэн хийсэн байна. Тэгээд тэрээр “Монголын түүх ба соёл” (2014 он), “Сэрүүхэн тал нутаг”(2016 он), “Шалтбергерийн аяллын тэмдэглэл”(2017 он) зэрэг номыг орчуулан хэвлүүлсэн байна. “Монгол орон ба монголчуудын дундах миний амьдрал” ном нь түүний Герман хэлнээс орчуулсан дөрөв дэх ном болж байгаа юм. Үүнээс гадна, “Удирдах ёсны хүн судлалын онолын үүд” (2017 он), “Амаар уламжилсан монгол үлгэр” (2017 он) зэргийг кирилл бичгээс хөрвүүлэн буулгаж хэвлүүлсэн буюу эмхэтгэн хэвлүүлжээ.
Түүний Герман хэлнээс орчуулсан дөрвөн ном бүгд монголчуудтай холбоотой, европуудын монголчууд, мөн монгол орны тухай ойлголтыг харуулсан уран бүтээл учраас монгол уншигчын хувьд сонирхолтойн дээр өмнөх соёл түүхээ ойлгон судлах, бусдын нүдэн өртөж байгаа өөрийн давуу тал хийгээд дутагдалтай талаа ойлгон мэдэхэд талаар сайн нөлөөтэй.
“Монгол орон ба монголчуудын дундах миний амьдрал” номын зохиогч Франс Аүгүст · Ларсон (Frans August Larson, 1870-1957) бол монгол оронд 46 жил амьдарсан Шейвцарь улсын нэгэн шашин сурталчлагч юм. Тэрээр 1893 онд монгол газар анх ирснээсээ хойш бараг монгол орны бүхий л газар орноор очиж байсан. Монголын хутагт гэгээн, ван, гүн, ноёдоос тэргүүлэн харц ардын гэр бүлд хүртэл хоноглон өнжиж явсан болохоор орчин үеийн түүхэн дэх монголыг хамгийн сайн ойлгодог гадаадын хүний нэг гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Мөн Богд Хаант Монгол Улсын цаг үед өргөмжлөгдсөн болохоор иймэрхүү цол гуншинг хүртсэн цорын ганц гадаадын хүн болж, өрнө дахинд Ларсан хүн гэж алдаршсан юм.
20-р зууны 30-аад оны үеийн Япончуудын Өвөр Монголд түрэн орсон нь Ларсан эрхмийн олон хүсэл мөрөөдлийг замхруулж, Япончуудын дарамт нөлөөнөөс болж арга буюу монгол дахь амьдралдаа цэг тавьсан байна. 1939 онд монгол орноос аяарласны дараа Америкийн Калифорниад үр хүүхэдтэйгээ ойртон амьдарчээ. Ларсан 80 нас хүрэх үед эхнэр нь ч нас барсан болохоор Калифорниа дахь гэр байшингаа худалдаад, Шейвцард нэг жилийн хугацаатай тойрон аялж явахдаа өөрийн төв Азиар аялан тойрсон дуртгалын номоо бичиж хэвлүүлсэн байна. 1957 онд Ларсан 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
