
Хятад, Монголын хуурай замын хамгийн том боомт болох Эрээн боомтоор энэ оны нэгдүгээр улиралд Хятад-Европ чиглэлийн 300 галт тэрэгний цуваа нэвтэрчээ.
2013 онд Хятад-Европ чиглэлийн галт тэргийг анх Эрээн боомтоор нэвтрүүлсэн. Одоо тус шугамаар 28 галт тэрэгний цуваа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр улиралд Эрээн боомтоор аялсан Хятад-Европын галт тэрэг 300-д хүрч, нийт 12927 чингэлэг 895.7 сая ам.долларын үнэ бүхий 212.2 мянган тонн ачаа тээж өнгөрүүлсэн байна.
Одоо Эрээн боомтоор аялж байгаа Хятад-Европын галт тэрэг өнгөрсөн жилийн мөн үеэс 22.46 хувиар нэмэгдсэн байна. Тэдгээр галт тэрэг нь Ази-Европын 10 орон болон 60 гаруй газар оронд хүрч, "Бүс ба зам" дагуух орнуудын худалдаанд баталгаа хангасан байна.
