Сурагчдын Монгол бичгийн уран бичлэгийн анхны үзэсгэлэн
2016-03-22 15:16
Монгол сурагчдын Монгол бичгийн уран бичлэгийн анхны үзэсгэлэн.

Улаанбаатар хотын 23-р сургуулийн багш сурагчид өөрсдийн Монгол бичгээр бичсэн уран бичлэгийн үзэсгэлэнгээ BEST галерейд гаргаад байна. Үзэсгэлэн Монгол Улсад анх удаа болж байгаа Монгол сурагчдын Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Уран бичлэгийн ур түвшний хувьд ямар нэгэн өндөр хэмжээнд хүрлээ гэж хэлэхгүй ч үндэстний уламжлалт хэл соёл, үсэг бичгээ сурч эзэмшиж, өвлөн үлдээж, хамгаалан хөгжүүлэх гэсэн монгол хүн бүрийн эрхэм зорилго, ариун сэтгэл, өндөр хаириуцлагыг нь үнэлээд баршгүй юм. Н.Золжаргал, О.Дэлгэр, Б.Оюунаа, Б.Алтанцэцэг багштай 23-р сургуулийн сурагч хүүхдүүдэд хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!







Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
