Соёл, аялал жуулчлалын яам, Шаньдүн мужийн захиргаа хамтран зохион байгуулах Хятадын биет бус соёлын өвийн VI экспо 10-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд Шаньдүн мужийн Жинань хотонд болно.
“Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон биет бус соёлын өвийг хамгаалахыг зэрэг хөгжүүлэх” гол сэдвийн хүрээнд болох тус экспо биет бус өвийг хамгаалах, уламжлах ололт амжилтыг харуулж, Хятадын соёлын генийг өвлөн уламжлах, мөн нийт үндэстний соёлын бүтээлч хүчийг идэвхжүүлж, ядуурлыг буруулах ажлыг дэмжин, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох шинэ эриний соёлын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилготой.
10-р сарын 15-ны хэвлэлийн бага хуралд зохион байгуулагч талаас энэхүү экспо арга хэмжээ, хөтөлбөрийг танилцуулсан байна.
