solongonews
Хятад-АСЕАН-ы экспо аялал жуулчлалын үзэсгэлэн Гүйлин хотод болно
2022-08-23 17:42
Хятад-АСЕАН-ы экспо аялал жуулчлалын үзэсгэлэн Гүйлин хотод болно.

2022 оны Хятад-АСЕАН-ы экспо аялал жуулчлалын үзэсгэлэн 09-р сарын 19-ээс 21-ний өдрүүдэд Гүйлинь олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болно.

Энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэн нь "RCEP-ийн шинэ боломжуудыг хуваалцаж, соёлын аялал жуулчлалын хөгжлийн шинэ хэв маягийг хамтаа бий болгох нь" уриан дор болж, үзэсгэлэнгийн платформыг ашиглан Хятад- АСЕАН-ы "10+1" аялал жуулчлалын хамтын ажиллагааг RCEP "10+5"-д хүргэхэд зорьж, Хятад, АСЕАН-ы бүс нутгийн аялал жуулчлалын худалдааны хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн түлхэц үзүүлж, Гүйлинь дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын хот, Гуанши дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын төв байгуулах ажлыг эрчимжүүлэх юм.

Аялал жуулчлалын үзэсгэлэн нь оффлайн биет үзэсгэлэн, онлайн синхрон шууд нэвтрүүлгийн хос платформ үзэсгэлэнгийн горимыг нэвтрүүлсэн юм. Оффлайн үзэсгэлэнгийн талбай нь 25 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 7 үзэсгэлэнгийн танхим байгуулсан байж, дэлгэцийн агуулга нь соёлын аялал жуулчлалын дүр төрх, ухаалаг аялал жуулчлал, цаг агаар, цаг уурын аялал жуулчлал зэрэг соёлын аялал жуулчлалын салбарын есөн том хэлбэрийг хамардаг. Энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн сэдэвт муж болох Хятадын Ганьсү мужийг сонгосон бөгөөд хилийн чанад дахь 50 гаруй улс орон, бүс нутаг, дотоодын 20 гаруй муж (өөртөө засах орон, хотын захиргаа), соёл, аялал жуулчлалын 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцох төлөвтэй байна. Зохион байгуулагч нь Гүйлинь хотын шөнийн соёлын аялал жуулчлалыг сурталчлах хурал, нээлтийн ёслол, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн чуулга уулзалт гэх мэт арав гаруй сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://ent.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл