solongonews
Чүнчин хотын уулын тосгонд ийм нэгэн сургууль байдаг
2017-03-30 10:56
Чүнчин хотын Ү-Шань шяний Жүшянь уулын тосгонд ийм нэгэн бага сургууль байдаг.

Уг сургууль нь нийт 4 өрөөтэй бөгөөд хоёр өрөө нь ангийн танхим, нэг өрөө нь багшийн албалах өрөө, үлдсэн нэг өрөө нь хоолны газар болно. Нийт 2 багш, 11 сурагчтай хичээллэдэг. Эдгээр хүүхдүүд уулын тосгонд өсөж төрсөн бөгөөд ар гэрийн амьдрал хүндрэлтэйгээс болж дээд шатны сургуульд явж чадахгүй болохоор уг сургуульд сурдаг байна.

Жүшянь тосгоны ажилтны танилцуулснаар, сүүлийн жилүүдэд уг тосгон аж үйлдвэр түшин ядуурлаас гарах замаар замнаж байна. Одоо нэлээд олон эцэг эх хүүхдээ суурингийн сургуульд хүргэж байгаа гэж байлаа.

50 орчим насны 2 багшаас өөр залуу багш байдаггүй. Хоёр багш энэ хичээлийн ангид хэдэн арван жилийг ардаа орхижээ. 53 настай Жан Цөянь багш уг нь сууринд очиж багшлах боломжтой байсан ч яваагүй байна. Харин уг сургуульдаа үлдэж багшийн ажлаа үргэлжлүүлж байна. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл