Эх газрын Хятадад 07-р сарын 02-нд "COVID-19"-ийн халдвар авсан 101 тохиолдол бүртгэгдсэний 3 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол 98 нь дотоодын гаралтай халдвар байж, 89 нь Шиньжян Уйгарын Өөртөө Засах Оронд, Ляонин мужид 8, Бээжинд 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн тус өдөр эх газрын Хятад улс даяар нийт 44 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгдсэний 1 нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.
Тус өдөрт шинээр эмнэлгээс гарсан нь 10, шинээр эмнэлгийн ажиглалтаас гарсан нь 325 байж, хүнд өвчтөн 5 нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар эх газрын Хятадад халдвар авсан нь батлагдсан 482 байгаа юм. Хятад улсад нийт эмчлэгдсэн тохиолдол 78944, нас барсан 4634, халдвар авсан 84060 болоод байна. Мөн Хонконгт нийтдээ 2884 тохиолдол бүртгэгдэж, 23 хүн нас барсан бол Макаод 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Тайваньд нийт 467 тохиолдол бүртгэгдсэнээс 7 хүн нас бараад байна.
