solongonews
Хиймэл оюун ухаан эдийн засгийн өөрчлөлтийг ахиулж байна
2018-01-04 21:54
Хиймэл оюун ухаан эдийн засгийн өөрчлөлтийг ахиулж байна

Хиймэл оюун ухаан нь  хүний оюун ухаанаар биелүүлдэг зарим нарийн төвөгтэй ажлыг нарийн технологиор  орлон гүйцэтгэж, хөдөлмөр эрхлэлтийг орлон, ажлын үр ашгийг дээшлүүлж, хүмүүсийн амьжиргааг сайжруулах зорилготой юм. 60 гаруй жилийн техникийн хөгжлийг дамжаад  ноднин жил гэхэд хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж, дэлхий нийтийн хамгийн их  анхаарал төвлөрсөн технологийн салбар болсон юм. Хурдтай хөгжиж буй Хятад  улсад, урьд шинжлэх ухаан, уран сайхны кинонд ашигладаг хиймэл оюун ухаан  нь одоо лабораториос гарч, технологийн шинэчлэл, үйлдвэрлэлд шат ахиж, нийгмийн  дэвшлийг асар их эрч хүчээр сэлбэсээр байна. 
Хиймэл оюун ухааны  технологийн хүчин байнга дээшилж, үүлэн тооцоолол, их өгөгдөл, интернет зэрэг  холбогдох салбар эрчтэй хөгжихийн хэрээр, Хятадын хиймэл оюун ухааны салбар  хурдтай хөгжих үе шатандаа орж, олон тооны шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ  улам тэлж өргөжихийн зэрэгцээ хиймэл оюун ухаан, уламжлалт ажил төрөл уялдаатай  хөгжсөнөөр олон салбарын ажлын үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн өөрчлөлтийг  ахиулан, Хятадын инновацийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болсон  байна. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл