solongonews
Дэлхийн энх тайван, хөгжилд эерэг эрч хүч өгч байна
2024-03-19 16:29
Хятад улс энх тайвнаар хөгжих замыг тууштай баримтлахаа үндсэн хуульдаа бичиж, энх тайван хөгжлийн замаар тууштай зүтгэж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харууллаа

    Хятад улс энх тайвнаар хөгжих замыг тууштай баримтлахаа үндсэн хуульдаа бичиж, энх тайван хөгжлийн замаар тууштай зүтгэж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харууллаа. Хятадын энх тайванч хөгжлийг баримтлах гүн ухаан, үйл ажиллагааг хөгжиж буй ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрч байна

         Модернизаци бол тасралтгүй хөгжлийн үйл явц юм. Олон улсын дэг журам, дэлхийн засаглалын тогтолцооны өөрчлөлт гүнзгийрч буй өнөөгийн нөхцөлд хөгжиж буй орнууд хөгжил дэвшилд хүрэхийн тулд илүү шийдэмгий байна. Хөгжиж буй орнууд өөрсдийн шинэчлэлийн үйл явцыг дэмжихийн тулд тусгаар тогтнолыг илүү чухалчилж, бусдад хөгжлийн загварыг тулгаж буй гадны хүчнийг ерөнхийдөө эсэргүүцдэг.

        Хятад маягийн модернизаци\орчин үеийн хөгжил\ бол энх тайван хөгжлийн замаар дагах орчин үе юм. Хятад улс энх тайвнаар хөгжих замыг тууштай баримтлахаа үндсэн хуульдаа бичиж, энх тайван хөгжлийн замаар тууштай зүтгэж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харууллаа. Хятадын хөгжил тэлэлт, дээрэмд тулгуурладаггүй. Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулахыг тууштай баримталж, эрх тэгш, нээлттэй, хамтын ажиллагааны дэлхийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлсээр ирсэн. Хятад улс эл улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, том жижиг, хүчтэй сул, баян ядуу гэлтгүй эрх тэгш байх ёстой мөртөө бусад орны дотоод хэрэгт оролцохгүй. Хятад улс соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэж, бүх улс орны хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, өөрийн үнэт зүйл, хөгжлийн загвараа бусдад тулгадаггүй, бүх улс орны ард түмний бие даан сонгосон хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хүндэтгэдэг. Үүний зэрэгцээ Хятад улс хөгжиж буй орнуудад өөрийн чадавхийн хүрээнд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх мөртөө ямар ч улс төрийн хүчин зүйл нэмэхгүй.

        Хятадын энх тайванч хөгжлийг баримтлах гүн ухаан, үйл ажиллагааг хөгжиж буй ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн энх тайван хөгжлийг баримталж байж л бид хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг дэмжиж чадна. Улс орон, соёл иргэншлийн ялгааг хүндэтгэх үндсэн дээр эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байх нь хөгжил дэвшилд илүү их хүрч чадна. Дэлхий нийтийг хамарсан хямралын өмнө ямар ч улс дангаараа оршин тогтнох боломжгүй, ноёрхох, эрх мэдлийн улс төр хийх нь бусдад төдийгүй өөртөө л хор хөнөөл учруулна гэдгийг тус тусад нь ойлгох ёстой.

         Хятад улс "Бүс ба зам"-ын санаачилга, "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга", "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга" зэрэг олон санаачилга дэвшүүлж, дэлхийн энх тайван, амар амгаланг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах шийдэмгий байдал нь хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад чухал түлхэц өгсөн.

        Цаг үе хөгжихийн хэрээр энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай үр дүнд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт улам бүр нэмэгдэж байна. Хятад улс энх тайванч хөгжлийн замыг тууштай баримталж, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулахад эерэг эрч хүч өгч, дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авахад Хятадын мэргэн ухаан, хүч чадлыг хувь нэмрээ оруулж байна. Африкийн орнууд Хятадын туршлагаас суралцаж, энх тайван хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийн төлөө чармайх болно.

        (Зохиогч: Египетийн Гадаад хэргийн зөвлөлийн захирал)

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл