
Унтлагын өрөөний орчин нөхцөл нь сайхан унтаж амрахтай шууд холбоотой байдаг. Америкийн холбогдох сэтгүүлийнхэн мэргэжилтний судалгаанд үндэслэн унтлагын өрөөний орчин нөхцөлийг сайжруулж, сайхан унтаж амрахыг батлах 9 аргыг жагсаасан байна.
Унтлагын өрөөний дулааны хэмийг тохируулна. Унтахад хамгийн тохиромжтой дулааны хэмжээ 15.6-22.2 градс гэж ихэнх мэргэжилтнүүд үздэг ажээ. Үүнд: Агаар тохируулагч, цонх онгойлгох зэрэг аргаар болон унтлагын өрөөний дулааныг тохируулж болно.
Харанхуй байдлыг батална. Унтахаасаа өмнө ба унтахдаа хурц гэрэлтэй бол унтахад нөлөөлдөг. Гэрэл нэвтрэхгүй цонхны хөшиг, нүдний хаалт зэргийг ашиглаж болно.


3. Дуу чимээгүй байлгана. Орчны дуу чимээг сааруулж дийлэхгүй үед чихний бөглөө хэрэглэж болно.
4. Телевизийн нөлөөг арилгана. Телевиз нь хүний нойрыг хасдаг. Телевизийн зураг дүрс, дуу нь хүний хөөрөлтийн байдлыг үргэлжлүүлэхээр барахгүй, телевизийн гэрэл нь ч тогтсон цагт амарч хэвтэхэд нөлөөлдөг аж. Тиймээс унтлагын өрөөнд телевиз үзэхгүй буюу унтахаасаа 30-60 минутын өмнө телевиз үзвэл зохино.
5. Унтлагын өрөөндөө электрон бүтээгдэхүүн байлгахгүй. Үүнд: Телевизээс гадна, компьютер, гар утас зэрэг электрон бүтээгдэхүүн нь телевизтэй адилхан унтахад нөлөөлдөг.
6. Биед таатай хөнжил хэрэглэнэ. Хөлс шингээн ууршуулдаг, салхи нэвтрүүлдэг-хөвөн, ноос, торго зэргээр хийсэн хөнжил хэрэглэвэл зохино. Зохиомол ширхэглэгийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол сайн. Хөнжил нь зөөлөн торгомсог байвал зохино. Тоос, бактери харшилдаг бол харшлахаас сэргийлэх хөнжил хэрэглэх төдийгүй үргэлж угааж байвал зохино.
Унтлагын өрөөгөө цэвэр байлгана. Унтлагын өрөө цэвэр биш бол өрөөнд ороод сэтгэл тайвшрах байтугай улам үймэрнэ. Нэн ялангуяа таатай унтаж чадахгүй юм. Унтлагын өрөө цэвэр байвал хүний сэтгэл амархан уужирч, нойр ч амттай болдог.


Даавуугаа маш чухал байдаг. Америкийн унтлагын нийгэмлэгийнхэн давуугаа 5-7 жилд сольж байвал зохино гэжээ. Түүнчлэн зарим судалгаанд мөн “таагүй санагдвал даруйхан солих хэрэгтэй” , “хуучин даавуугаа соливол хэвтэх байдлаа өөрчилж байх” гэх зэргээр дурдсан байна.
9. Дэрээ үргэлж сольж байх хэрэгтэй. Дэр нь таатай унтахад чухал нөлөө үзүүлдэг. Иймээс үргэлж сольж байвал зохино. Эдүгээ зах дээр худалдаж байгаа бүх төрлийн химийн бүтээгдэхүүнээр хийсэн дэрийг 1-2 жилд солих хэрэгтэй. Уламжлалт хальстай дэр зэргийг хэдэн жил дэрлэж болно. Дэр намхан бол хүзүү толгой өвдөнө. Хөнжил даавуу асуудалгүй үед унтаад сэрэхэд хүзүү сээр хөшиж, нуруу өвдөж байвал дэрний асуудал байж мэднэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
