Баярын цахилгаанд:
Паралимпын 16-р наадмын Хятадын төлөөлөгчид өө:
Пара Олимпын 16-р наадамд Хятадын баг тамирчид эв санаа нэгтэй байж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид маань өөртөө итгэлтэй байж, шаргуу тэмцсэний үр дүнд 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл медаль авсан шилдэг амжилт тогтоож, спортын амжилт болон оюун санааны боловсон байдлын хоёр амжилт олж, эх орон ард түмэндээ яруу алдрыг авчирсан юм. Намын төв хороо, Төрийн зөвлөл та бүхэнд цогтой халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Энэ удаагийн Паралимпын наадамд та бүхэн нам ард түмнийхээ итгэл найдварыг бат цээжилж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шаргуу хатуужилтай тэмцэн, цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж, зориг зүрхтэй өрсөлдөж, уралдаан тэмцээнийхээ үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, шинэ цаг эриний Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын цог жавхаа болон Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортын ирмүүн хөгжлийг бүрэн харуулсан байна гэж тэмдэглэжээ.
Мөн: Та бүхний бүтээсэн гайхамшигт амжилт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үлгэр дуурайл үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлст, эх орондоо яруу алдрыг авчирч өглөө. Та бүхний шилдэг амжилт гадаад, дотоодын Хятадын эх орон нэгтэй хүмүүсийн эх оронч үзлийг бадрааж, нийт нам, БНХАУ-ын бүх үндэстнүүдийн ард түмнийг социалист орчин үеийн байгуулалтын шинэ аян замдаа эв санаа нэгтэй тэмцэж, эрч хүчээ нягтруулахад оюун санааны хүчин чадал сэлбэлээ. Эх орон ард түмэн тань та бүхнээрээ бахархаж байна гэж тэмдэглэсэн байна.
