Хүрээ хошууны 2017 оны монгол хэлний цагаан сарын үдэшлэгийн зураг авалт боллоо
2017-01-19 21:56
Тунляо хоты Хүрээ хошууны малчин тариачны 2017 оны монгол хэлний цагаан сарын үдэшлэгийн зураг авалтыг 1 дүгээр сарын 19-ний үдэш Тунляо хотын Лаохэ театрт хийжээ.
“Ариун хүрээ алдарт андай”-аар гол сэдэв болгосон уг үдэшлэгт Хүрээ хошууны бүхий л сум суурингийн 90 настай буурлаас 6 настай хүүхдүүдийг хамарсан 200 гаруй малчин тариачин жүжигчин тоглолтод оролцож, өвөрмөц Хүрээ соёлыг олон түмнээ таниулсан байна.
Зохиогч: Бао Чиньшэнь
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
