solongonews
“Хятад улсын киноны баяр-2019” Мадагаскар улсад нээлтээ хийв
2019-09-04 16:37
“Хятад улсын киноны баяр-2019” Мадагаскарт нээлтээ хийлээ.

       Хятад улсаас Мадагаскар улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилж зохион байгуулсан “Хятад улсын киноны баяр-2019” энэ сарын 03-ны өдөр Мадагаскарын нийслэл Тананариф хотноо нээлтээ хийсэн байна. Гурван өдрийн хугацаатай зохион байгуулагдах энэхүү арга хэмжээгээр Хятад улсын 11 киног Тананарифийн иргэдэд сонирхуулах болно.

       Хятад улсаас Мадагаскарт суугаа Элчин сайд Ян Шяорүн, Мадагаскарын Парламентийн дарга нар болон хоёр орны 200 гаруй үзэгч тухайн өдрийн арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслолоор сонирхуулсан “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Тэнгэрийн ордныг ихээр түйвээсэн нь” нэртэй кино хүмүүсийн анхааралд ихэд хүрч, үзэгчдийн халуун таашаал хүлээгээд байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл