solongonews
Дэлхийд илүү олон шинэ боломжийг авчирна
2021-11-09 09:08
Дэлхийд илүү олон шинэ боломжийг авчирна.

Энэ оны эхний 10 сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 31.9 хувиар өссөн тухай Хятадын Гаалийн ерөнхий газар 11-р сарын 07-нд мэдээлсэн юм. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн эрч хүч, уян хатан чанарыг бүрэн харуулж байгаа бөгөөд нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах гэсэн Хятад улсын тууштай шийдвэр, ололт амжилтыг баталж байна.

Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 11-р сарын 08-нд хэлэхдээ "Энэ оны эхний 10-р сарын байдлаар Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 31.9 хувиар өсч, хоёр оронтой өсөлтийг хадгалсан байна. АСЕАН, Европын Холбоо, АНУ, Япон зэрэг худалдааны томоохон түншүүдтэй хийсэн импорт, экспортын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, "Бүс ба Зам" дагуу улс орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ эрчтэй өссөн байна. Эхний гурван улиралд Хятад улс нийтдээ гадаадын 859.51 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар нэмэгдэж, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь цаашдын хөгжилд бүрэн итгэлтэй байна. Энэ бүхэн нь Хятадын эдийн засаг эрч хүчтэй, уян хатан байж, дэлхийн эдийн засаг хоорондын уялдаа холбоо улам гүнзгийрч байгааг харуулж байна" гэжээ.

Ван Вэньбинь "Дэлхийн нийт улс түмэн хамтдаа хөгжих бол жинхэнэ хөгжил гэдгийг Хятад улс онцолсоор ирсэн. Гадаадад өндөр түвшинд нээлттэй байдлаа тэлэх Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй, хөгжлийн боломжоо даян дэлхийтэй хуваалцах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй бөгөөд эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтаар ач тус хүртэх чиглэл рүү урагшлуулах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Бид импорт, экспортыг улам сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг цаашид хумьж, "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажил төрлийн салбарын каталог" -ыг шинэчилнэ. Түүнчлэн дижитал эдийн засаг, худалдаа, хүрээлэн буй орчны талаарх хэлэлцээнд эерэг, нээлттэй байр сууриар оролцох нь дэлхийд илүү шинэ боломжийг авчирч, дэлхийн эдийн засагт илүү шинэ эрч хүчийг шингээж, улмаар дэлхийн эдийн засаг илүү чансаатай, тогтвортой хөгжихийг ахиулах болно" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл