solongonews
Хятад улс хөгжиж буй орнуудад байгаль орчны олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хөгжингүй орнуудад уриалж байна
2022-03-02 21:34
Хятад улс хөгжиж буй орнуудад байгаль орчны олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хөгжингүй орнуудад уриалж байна

 Хятад улсын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю хөгжингүй орнуудыг конвенцийн төрөл бүрийн механизмын дагуу хөрөнгө оруулалтын амлалтаа биелүүлж, нөөц баялгийн орцыг нэмэгдүүлэн, хөгжиж буй орнуудад байгаль орчны олон улсын гэрээг биелүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, улс төрийн амлалтаа үр дүнтэй үйлдэл болгон хувирган, НҮБ-ын 2030 он хүртэлх зорилтыг хэрэгжүүлэх ба дэлхийн тогтвортой хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг биелүүлэхийн төлөө юм.  

 Хуан Рүньчю Найробигийн цагаар 03-р сарын 02-ны үдээс хойш онлайнаар үргэлжилсэн НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 5-р чуулганы "Байгаль орчны олон талт хэлэлцээрийн удирдагчидтай яриа хэлцэл" хийх хуралд оролцохдоо дээрх мэдэгдлийг хийсэн байна.

 Тэрээр хэлэхдээ, Хятад улс НҮБ-тай олон талт үзэл баримтлал, олон улсын тогтолцоог тууштай баримталж, олон улсын байгаль орчны гэрээг ахиулах үйл явцад чухал оролцогч мөртөө хувь нэмэр оруулагч юм. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хөгжиж буй хамгийн том орны хувьд Хятад улс дэлхийн байгаль орчны засаглалыг чухалчилж, үүнд гүнзгий оролцдог бөгөөд конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ аван, химийн менежмент, озоны давхаргыг хамгаалах зэрэг салбар дахь ажлыг бүрэн дэмжиж байна. Бас хэрэгжүүлэх төрөл бүрийн зорилго, зорилтуудыг биелүүлж, дэлхийн байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

 Байгаль орчны олон талт гэрээ нь дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцооны чухал хэсэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, байгаль орчны бохирдол зэрэг дэлхийн байгаль орчны гурван том хямралыг шийдвэрлэх үндсэн хүрээ болох юм. Хуан Рүньчю байгаль орчны тухай төрөл бүрийн конвенцийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд, хөгжиж буй орнуудын анхаарал хандуулж буй асуудалд хандаж, конвенцийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхийг санал болгон, эко болон нүүрстөрөгч багатай хөгжлийг ахиулна. Хоёрдугаарт, биологийн төрөл зүйл, химийн бодис, хог хаягдлын тухай конвенцуудыг нэгтгэж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэн, конвенцуудын зорилго, шаардлагыг үндэсний эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудалд тусгаж, конвенцуудыг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийг баталгаажуулах явдал юм. Гуравдугаарт, "Риогийн гурван конвенц", химийн бодис, хог хаягдал зэрэгт зорилго, үүрэг, зам харилцааны уялдаа холбоог бэхжүүлж, конвенцуудыг хэрэгжүүлэх олон улсын зохицуулалт, хамтын ажиллагааны сайн механизмыг бүрдүүлэн, үйл явцыг ахиулах явдал болох юм.

 2021 онд Хятад улс Биологийн олон янз байдлын тухай конвенц (COP15)-ын талуудын 15-р бага хурлын эхний үе шатыг амжилттай зохион байгуулж, "Куньмингийн тунхаг"-ыг батлав. Хятад улс Куньмингийн биологийн олон янз байдлын санг байгуулахад 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, бусад хүлээн авагч орны санаачилгыг манлайлан зарласан нь байгаль орчны олон талт гэрээг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагаа харуулж байна. Хуан Рүньчю хэлэхдээ, Хятад улс даргын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, COP15-ын 2-р шатны бэлтгэл ажлыг тууштай ахиулж, ажил хэрэгч, амбицтай "2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо"-д хүрэхэд тус дөхөм үзүүлж бас биологийн төрөл зүйл алдагдах хандлагыг өөрчилнө. Үүний зэрэгцээ бүх талууд нээлттэй, тэгш эрх, ил тод, хүртээмжтэй байх зарчмын дагуу өргөн хүрээтэй яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт хийж, зөвшилцлийг өргөжүүлэн, 2020 оноос хойшхи шударга ёсны дэлхийн биологийн олон янз байдлын засаглалын тогтолцоог бий болгохыг эрмэлзэнэ гэдэгт найдаж байна гэв.

 НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн тавдугаар чуулган Кени улсын Найроби хотноо 02-р сарын 28-аас 03-р сарын 02-ны хооронд үргэлжилэх болно. НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгчид, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн бүлгүүд, байгаль орчны мэргэжилтнүүд шууд болон онлайн уулзалтад оролцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл