Энэ сарын 2-ны үдээс өмнө XII удаагаа сонгогдсон БХАТИХ-ын байнгын хорооны 21-р хурал Ардын Их Хурлын Танхимд хамтарсан бүлгийн уулзалт зохион байгуулж, хүнсний аюулгүй байдлын асуудлаар Төрийн Зөвлөлийн холбогдох салбараас тусгайлан асуулга авсан байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян ажлын талаар хүрэлцэхгүй зүйл буйг хүлээн зөвшөөрч, дараагийн шатанд хүнсний аюулгүй байдлын гинжин холбооны дутуу дулимаг зүйлсийг бүрмөсөн гүйцээх амлалт өгсөн байна. Төрийн Зөвлөлийн холбогдох салбарын хариуцлагатан хэлэхдээ, интернэтээр борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, сургуулийн хоолны газрын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага зэрэг агуулгыг хамарсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын иж бүрэн хууль дүрмийг ойрын хугацаанд нийтлэх болно гэжээ.
Ван Ян хэлэхдээ: - Хүнсний аюулгүй байдлын ерөнхий байдлын хувьд, ерөнхийдөө итгэлтэй байгаа боловч ажлын талаар хүрэлцэхгүй зүйл бий. Хүнсний аюулгүй байдлын ажлын талаарх иргэдийн санал бодол гэвэл, хяналт удирдлагын зарим гогцоо шатны ажил хэлбэрийг хөөцөлдөж, хэрэгжилт тууштай биш байгаа. Засгийн газрын зарим салбарын холбогдох ажилтан ажлаа хийхгүй, эсвэл нарийн хянамгай хийхгүй байгаа, эсвэл эмх замбараагүй ажиллаж байна. Дараагийн шатанд бид эдгээрийг хүч тавин зохицуулах болно. Хойшид эрсдэлийн хяналт хэмжилтийг үргэлжлэн эрчимжүүлж, эх үүсвэрээс нь сайтар удирдан зохицуулж, аж ахуйн нэгжийн гол цогцын хариуцлагыг чангатгаж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн ёс суртахуун, итгэмжийн байгуулалтыг эрчимжүүлж, хүнсний аюулгүй байдлын бүх гинжин холбооны дутагдлыг гүйцэд нөхөж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг баталгаажуулж, хамааралт удирдлагыг сайтар биелүүлж, хүнсний хэрэглээний аюулгүй байдлыг ханган ажиллах болно гэжээ.
