2023 оны Дэлхийн хиймэл оюун ухааны их хурал болж байна
2023-07-07 09:57
2023 оны Дэлхийн хиймэл оюун ухааны их хурал болж байна.
2023 оны Дэлхийн хиймэл оюун ухааны их хурал 07-р сарын 06-ны өдөр Шанхай хотод нээгдэв. "Хиймэл оюун ухаанаар холбогдсон ирээдүйг бий болгоё" сэдвээр энэ жилийн их хурал хиймэл оюун ухааны хөгжлийн чиг хандлага, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж, илүү сайн оюунлаг ертөнцийг бүтээхэд хамтран ажиллах дээр зорилго тавьсан юм.

Энэ удаагийн их хухал нь шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хөгжлийн хүрээнд төвлөрч, технологи, аж үйлдвэр, хүмүүнлэгийн гэсэн гурван гол сэдвийг хөндөн, том загвар, ухаалаг чип, шинжлэх ухаан, робот, метавер, автономит жолоодлого, мэдээллийн форум, хууль дүрэм, аюулгүй байдал, блокчейн зэрэг арван чиг хандлагад анхаарлаа хандуулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
