
Дарга Ши Жиньпин мэндчилгээндээ: - Өнгөрсөн нэг жилд талуудын хамтын зүтгэлээр Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагаа, солилцооны үйл ажиллагаа нь эрчимтэй явагдаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжлийн шинэ шатанд хүрсэнд Хятадын талаас баяр талархлаа дэвшүүлье. Хятадын талаас Хятад, Монголын харилцааг дээд түвшинд анхааралдаа авч, Монголын талтай хамтран Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд аз жаргалыг авчирна гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ: - Өнгөрсөн хонин жилд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгий хөгжсөн нь хоёр улсын ард түмэнд ашиг орлогыг үүдсэн байна. Ирж буй шинэ жилдээ Монголын талаас Хятадын талтай хамтран зүтгэж, талуудын харилцааг өндөр түвшинд хөгжүүлж, талуудын нэгдсэн ойлголтод хүрсэн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, хоёр улсын ард түмний итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлнэ гэжээ.
