solongonews
МУ-ын 2017 оны хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ
2017-10-21 11:37
Монгол Улсын 2017 оны хичээлийн жилийн оюутан, сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 10-р сарын 20-ны өдөр УБ хотын CENTRAL TOWER төв дэх Хятад банкны төлөөлөгчдийн газрын хурлын танхимд болсон байна.

        Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангаас зохион байгуулж, Хятад банкнаас Улаанбаатар хотод суугаа төлөөлөгчдийн газар болон МУИС-ийн Күнзийн институтээс гүйцэтгэн явуулсан Монгол Улсын 2017 оны намрын хичээлын жилийн их, дээд сургуулийн оюутнуудын “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр болон Монгол Улсын ЕБС-ийн сурагчдын “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрүүдийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 10-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын CENTRAL TOWER төв дэхь Хятад банкны төлөөлөгчдийн газрын хурлын танхимд болсон байна. Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангийн гишүүд, төлөөлөгчид болон тэтгэлэг, тэтгэмж хүртсэн оюутан сурагчид, тэдний эцэг эхчүүд, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн сургуулиудын төлөөллүүд, мөн “Рэньминь Рибао сонин, ХОУР зэрэг хэвлэл мэдээллийн  хэрэгслийн сэтгүүлчид  нийт 100 гаруй  хүн  оролцлоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин тус арга хэмжээн дээр үг хэлж, тэтгэлэг, тэтгэмж хүртсэн Монгол Улсын оюутан, сурагчдад баяр хүртгэж, Хятадын хэл, соёлыг улам сайн сурч, Хятад, Монголын найрамдлыг залгамжлан хөгжүүлэгч  чавдвартнууд  болон  хүмүүжихийг  хүсэн ерөөлөө.

Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангаас олон жилийн турш Хятад, Монголын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх явдалд дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж ирснийг нь элчин сайд Шин Хаймин сайшаан тэмдэглэж, тэдэнд 20, 000 ам.долларын  хандив  олгосон  байна.

Монгол Улсын 2017 оны намрын хичээлийн жилийн их, дээд сургуулиуд болон ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулсан тэтгэлэг, тэтгэмж олох энэ удаагийн хөтөлбөр 09-р сард зарлагдсан. 09-р сарын 17-нд МУИС-ийн Күнзийн институтэд шалгаруулалтыг зохион байгуулж, нийт 376 оюутан, сурагч оролцсоноос 29 сурагч “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт, 13 сурагч “Ирээдүйн  од” ивээн тэтгэх хөтөлбөрт, 7 оюутан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд  тус тус шалгарчээ. Энэхүү эцсийн дүнг 09-р сарын 25-ны өдөр Монгол-Хятадын хэл соёл, боловсролын сангийн цахим хуудас болон фэйсбүүк хуудас, мөн “Өнөөдөр сонин”-д тус тус нийтэлсэн юм.

Эдгээр хөтөлбөрүүд нь Монгол-Хятадын  хэл соёл, боловсролын сангаас тогтмол хэрэгжүүлдэг төсөл бөгөөд түүнийг жил бүрийн хавар, намрын хичээлийн жилүүдэд 2 удаа зохион байгуулдаг.

 

Энэ удаагийн шалгаруулалтад “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд: 1-р байранд 1 оюутан шалгарч 10000 юань /татварын өмнөх дүн/, 2-р байранд 3 оюутан шалгарч 8000 юань /татварын өмнөх дүн/, 3-р байранд 8 оюутан шалгарч 5000 юаний /татварын өмнөх дүн/ тэтгэлэг тус тус хүртсэн бөгөөд “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд нийт 20 оюутан, сурагч тус тус шалгарч, 3000 юаний /татварын өмнөх дүн/ тэтгэмж тус тус хүрсэн байна. 

Зохиогч: /ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл