Хятадын Үндэсний ойн аж ахуй, нутаг бэлчээрийн товчооны Үндэсний паркийн хянан удирдах албаны орлогч захирал Тан Шяопин хэлэхдээ:
- Хятад улсын үндэсний паркийн нөхцөл шаардлага өндөр, цаашдаа хэдийг байгуулахыг таамаглах боломжгүй, мэргэжлийн хэд хэдэн ажлын хэсэг энэ ажлыг эхлүүлсэн. Анхан шатны үр дүнгээс үзвэл Хятад улсын хэмжээнд дор хаяж 60-200 орчим парк байгуулах ба улсын нутаг дэвсгэрийн 6-9 хувийг хамрах болно гэжээ.

Энэ онд Хятадын үндэсний паркийн стандарт тогтоох ажлыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд хойшид БНХАУ хэдэн үндэсний парк байгуулах нь энэ төлөвлөлт стандарт нийтлэгдэн хэрэгжихтэй холбоотой юм. Үндэсний ойн аж ахуй, нутаг бэлчээрийн товчоо стандарт тогтоохдоо үндэсний парк байгуулах тогтолцооны ерөнхий төслийн шаардлагыг хатуу баримтлах юм. Тухайлбал:
Нэг. Экологийг хамгаалах.
Хоёр. Улсаа төлөөлсөн шинжтэй байх.
Гурав. Олон нийтийн халамжийн шинжтэй байх зэрэг болно гэж Тан Шаопин танилцуулсан байна.
