solongonews
Хятадын эдийн засаг 9.8 хувиар өсөв
2021-10-18 20:34
Үндэсний статистикийн газрын 18-ны өдөр мэдээлснийг үзвэл:

Урьдчилсан тооцоогоор 2021 оны эхний гурван улиралд Хятадын ДНБ 82 их наяд 313 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн ерөнхий статистикийн газрын дарга Фү Линхүй мөн өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Үндэсний эдийн засаг эхний гурван улиралд сэргэх хандлагатай байгаа бөгөөд бүтцийн зохицуулалтыг тасралтгүй ахиулж, өндөр чанартай хөгжлийг шинэ дэвшилд оруулсан" гэжээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл