Тэмцээн 08-р сарын 21-ний өдөр Ляонин мужийн Далянь хотод нээлтээ хийж, 22-ны өдрөөс эхлэн өрсөлдөв. Тус удаагийн тэмцээн “Хятад хоолны дэлхий, дэлхийн хятад хоол” гэсэн гол сэдвийн хүрээнд дэлхийн хятад хоол хийх урлагийн солилцоог сайжруулж, хятад хоол хийх дархны үзэл санааг уламжлан, хятад идээ ундааны соёлын олон улсын өрсөлдөх хүчийг дээшлүүлэхийг зорьсон байна.



Тэмцээн нь хувь хүмүүн болон багийн тэмцээнээр хуваан явагдаж, 24-ний өдөр болтол өрсөлдөнө.



Хятад хоол хийх дэлхийн манлай шалгаруулах тэмцээнийг Хятад улсын хоол хийх нийгэмлэг 2015 оноос эхлэн эрхэлж, дэлхийн тогоочдын нийгэмлэгийн холбоот хурлын баталгажлыг олсон цорын гагц олон улсын зэргэлэлийн хятад хоол хийх мэргэжлийн өрсөлдөөн болно.


