Төвөдийн Гималайн орны олон улсын хамтын ажиллагааны Ⅲ форум энэ сарын 04-06-нд Төвөдийн Нёнчи хотод болов. Форумын үеэр 40 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид экологи, байгаль орчныг хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр гүнзгийрүүлэн ярилцаж, бүс нутгийн улс орнуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтлэг хөгжил, цэцэглэлтэд хүрэхэд форум чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлсэн байна.
Гималайн нурууны орчмын бүс нутаг нь дэлхийн хамгийн өндөр газар нутаг бөгөөд хүн ам ихтэй, олон янзын соёл иргэншил, экологийн олон янзтай байдгаараа онцлог юм.
Энэхүү форумд уригдан орсон мэргэжилтнүүд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ, биологийн олон янз байдлыг хамгаалах болон Гималайн нуруу дахь бусад талуудын талаар санал солилцсон байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Төвөдийн бүс нутгийн экологийн орчныг хамгаалах амлалтыг ойлгох чухал цонх болсон явдал юм.
- Хятад улс хөгжиж буй орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд маш их амлалт, хүчин чармайлт гаргаж, эрчим хүчний шилжилт, цэвэр хөгжилд том хөрөнгө оруулалт хийж байна.Төвөдийн цэвэр агаар, ой мод нь Хятадын байгаль орчныг хамгаалах үр дүнгийн гэрч юм гэж Пакистаны Гадаад хэргийн сайд Гилани ярьжээ.
Чили улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Валентина Сикардини хэлэхдээ "Чили улс Хятадын дэвшилтэт туршлагаас суралцаж, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг эрэлхийлэхэд тэргүүлэх хүчин чармайлт гаргасан Төвөдийн Өөртөө Засах Орон нутгуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэжээ.
Гималайн орнууд нь газар зүйн хувьд холбогдсон, соёл иргэншил ижил төстэй, хувь тавилан нэгтэй бөгөөд экологийн хамгаалалтын талаар өндөр төстэй үзэл бодолтой төдийгүй орчин үеийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад ч хамтран урагшилж бий сайн найз нөхөд билээ.
Хятад, Гималайн орнууд цэвэр эрчим хүч, усны ашиглалтын төсөл, бохир усны цэвэрлэгээ, ойн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Мөн Гималайн орнуудад олон тооны мэргэжилтэн бэлтгэх, Мьянмар улсад "Зүүн Өмнөд Азийн биологийн олон янз байдлын судалгааны төв" болон Монгол улсад цөлжилтийн хяналт хамтын ажиллагааны төв байгуулахад тус дэм үзүүлсэн байна.
Хятад улс Гималайн нурууны орнуудтай өргөн цар хүрээтэй, гүнзгий хамтын ажиллагаа явуулж байгаа нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж уг форумд оролцогчид үзэж, цаашид бүх талууд уялдаа холбоогоо бэхжүүлж, бүс нутгийн интеграцийн үйл явцыг дэмжин, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байлаа гэжээ.
