
Хятад улс Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс 11-р сарын 06-ны 11 цаг 19 минутад “Чанжэн-VI” зөөгч пуужингаар “Ньюс Сат 9-18”, “Тяньянь-5”, “Бээжингийн Нисэхийн Их Сургууль-1”, “Ба И-03” зэрэг нийт 13 дагуулыг хөөргөж, тойрог замд нь амжилттай оруулав.
“Ньюс Сат 9-18” бол Аргентины “Сателложис” компаний судлан бүтээсэн алсын зайн удирдлагатай бизнес үйлчилгээний зориулалттай 10 жижиг дагуул юм. Харин “Тяньянь-5” бол голдуу эх дэлхийд ажиглалт хийх, ухаалаг хотын байгуулалт, хөдөө, ойн аж ахуйн гамшгийн байдалд хяналт хэмжилт хийх зэрэг зориулалттай. Энэхүү хиймэл дагуул дээр терахерцын холбооны холбогдох туршилтыг хийх болно. “Бээжингийн Нисэхийн Их Сургууль-1” дагуу нь голдуу тойрог замд нислэгийн ADS-B дохиог хүлээж авах, дамжуулах, дагуул болон эх газрын хооронд лазерын харилцаа холбооны технологийн туршилт хийх зориулалттай бол “Ба И-03” дагуул нь өсвөр үеийнхэнд сансрын шинжлэх ухааныг сурталчлах, боловсролын дадлага хийх платформоор хангахын зэрэгцээ сансар огторгуйн алсын зайн ажиглалт, бусад програмчлалын боловсролын туршилтуудад зориулагдсан байдаг.
Дашрамд дуулгахад, энэ бол “Чанжэн” загварын зөөгч пуужин 351 дэх удаа үүргээ амжилттай биелүүлж байгаа нь юм.
