solongonews
10 жилээ төгсөж буй охидод зориулав №6 / Хичээлээ хэрхэн үр дүнтэй хийх вэ? /
2015-12-28 18:21
Охиддоо амалсан ёсоор хичээлийг хэрхэн үр дүнтэй хийх талаар та бүхэндээ өөрийн мэддэг , хэрэгжүүлдэг зүйлсээ хүргэе.

Яг өсвөр насан дээр хичээл хийнэ гэдэг хамгийн хэцүү асуудал байдаг. Хичээлээ хийх ёстой гэдгээ мэдэж байгаа ч гэсэн сэтгэл санаа нэг л тогтворгүй гэгэлзээд л , хайр дурлалд умбаад л , хаягдаад л , хаяад л маш олон зүйл нэг дор болдог.

Ихэнх охид надаас хичээлээ хэрхэн үр бүтээлтэй хийх вэ? гэж асууж байсан. Энэний талаар хэсэг бодсны эцэст хамгийн чухал 3 алхамыг охиддоо хэлэхээр шийдлээ.

Хамгийн эхний алхам

Хамгийн эхлээд өдрийн хийх ёстой зүйлээ жагсаан бичээрэй. Хамгийн чухалаас , ойрын өдрүүдэд шаардлагагүй хүртэл жагсаа.

Дараагийн алхам

Нэлээн хэдэн хоногийн өмнө би нэгэн залуугийн ярьж байхыг сонссон юм. Тэр залуугийн хэлснээр өдрийн 24 цагийг хуваа гэсэн. Яаж вэ? гэвэл 24 цагийн 7 цагийг нь унтаж өнгөрөөлөө гэж бодъё. Чамд цаана нь 17 цаг үлдэж байна. 17 цагийнхаа 7 цагийг хичээл хийж өнгөрөөдөг гэж бодъё. Чиний эрх мэдэлд 10 цаг үлдэж байна. Энэхүү 10 цагийг 1 1 цагаар нь хуваагаарай. Хийх ёстой зүйлсээ жагсаан бичснээрээ дарааллуулан хийх хэрэгтэй. Чи ном унших ёстой бол эхний 1 цагт зөвхөн номоо унш өөр юу ч хийхгүйгээр. Утсаараа оролдохгүй , ус уухгүй , хоол идэхгүй , дуу сонсохгүй , кино үзэхгүй 100% анхаарлаа номондоо төвлрүүл. Дараагийн 1 цагийг чи амралтын цаг болго. Чи юу ч хийсэн болно. Найзуудтайгаа чатла , кино үз, энэ 1 цаг бол чиний эрх чөлөөний цаг. Дараагийн нэг цагт нь яг л өмнөх дүрмээрээ хийх ёстой зүйлээ хийгээрэй.

Хамгийн сүүлийн алхам

Энэ алхамыг унтахынхаа өмнө хийх болно. Яах вэ? гэвэл өглөө гаргасан жагсаалтаа эргэн нэг хараад өнөөдөр хийж дуусгасан зүйлсээ зөвлөөрэй. Хийж дуусгаагүй байгаа бол хийж дуусгах ёстой хамгийн сүүлийн хугацааг бичиж тэмдэглэн заавал багтан хийх ёстой шүү. Мөн маргаашдаа хийх ёстой зүйлээ жагсаан бичин цагуудаа хуваагаарай. Мөн унтахынхаа өмнө 10-30 мин ном унших , чээжлэх ёстой зүйлсээ уншаарай. Илүү толгойд тогтдог юм байна лээ шүү. Яагаад гэвэл хүн юм чээжлэхээр тархинд гүн тогтож байж чээжлэгддэг юм гэнэ л дээ. Өөр зүйл дээр жишээ авбал хоол идэхэд ходоодруу орсны дараа л цадсан гэдэг мэдээлэл очдог хоолойн дээр явж байхад цадсан гэсэн мэдээлэл очдоггүйтэй адил. Чээжилсэн зүйлсийн хайрцаг байлаа гэж бодоход тэр хайрцгандаа орохоор л дараа нь тогтоодог гэнэ. Харин бид тэрийг нь мэдэхгүй 10 удаа уншаад тэрийгээ чээжилчихсэн гэж бодоод зурагт үзэх, чатлах гэх мэт өөр зүйлсийг хийж эхэлдэг гэнэ. Тэгэхээр өөр мэдээллүүлддтэй холиолдон хайрцгандаа орж чадахгүй төөрөөд алга болдог гэсэн. Тийм болохоор хайрцгандаа оруулахын тулд өөр зүйлд сатаарахгүй чээжлэх гэж байгаа  зүйлээ чээжлээд унтах , нүдээ анин бодох хэрэгтэй гэсэн.

Асууж тодруулах , хэрэгтэй зүйл байвал сэтгэгдэл хэсэг дээр бичин үлдээгээрэй. Дараагийн дугаартаа хариулан бичих болно.

Хичээлийг үр дүнтэй хийх талаар ярьсан ANANTOSHKA-даа баярлалаа :)

Холбоотой нийтлэлүүд :

10 жилээ төгсөж буй охидод зориулав №1

10 жилээ төгсөж буй охидод зориулав №2

10 жилээ төгсөж буй охидод зориулав №3

10 жилээ төгсөж буй охидод зориулав №4

10 жилээ төгсөж буй охидод зориулав №5

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл