Ухаалгаар хэмнэцгээе, бүсгүйчүүд ээ!
2015-12-28 18:21
Бидний ихэнх нь сэтгэл хөдлөлдөө тулгуурлан худалдан авалт хийдэг. Хямдхан юм, өнгө нь зүгээр юм, найзууд гоё харагдаж байна гэхээр нь гэх мэтчлэн олон шалтаг шалтгаан тоочиж болно. Сайн бодож тунгаалгүй худалдаж авсан эд зүйлс ихэнхдээ хувцсны шүүгээн дэхь зай бөглөхөөс хэтэрдэггүй. Шүүгээгээ нээгээд хараарай. Огт өмсдөггүй хэрнээ арчилж цэгцлэх ажил нэмдэг хичнээн хувцас хэрэглэл байна вэ?
Хүүхнүүд ээ, гоё ганган хувцас, чамин зүүсгэлийн хажуугаар юу ч хараагүй мэт өнгөрсөн тохиолдол байна уу? Бараг л үгүй болов уу даа. Худалдаж авдаггүй юм аа гэхэд түр саатаж, эргүүлж тойруулан харах, эсвэл бүр өмсөж зүүж, имэрч үзээд гардаггүй гэж үү? Ийм мэдрэмж төрөх үестээ л сэтгэлээ чагнаад өөртэйгээ яриад үзээрэй. Энэ хувцас чухал хэрэгтэй юу, үгүй юу. Худалдаж авлаа гэхэд хаана, хэзээ өмсөх вэ? Энэ тухай заавал бодоорой.

Бидний ихэнх нь сэтгэл хөдлөлдөө тулгуурлан худалдан авалт хийдэг. Хямдхан юм, өнгө нь зүгээр юм, найзууд гоё харагдаж байна гэхээр нь гэх мэтчлэн олон шалтаг шалтгаан тоочиж болно. Сайн бодож тунгаалгүй худалдаж авсан эд зүйлс ихэнхдээ хувцсны шүүгээн дэхь зай бөглөхөөс хэтэрдэггүй. Шүүгээгээ нээгээд хараарай. Огт өмсдөггүй хэрнээ арчилж цэгцлэх ажил нэмдэг хичнээн хувцас хэрэглэл байна вэ? Энэ бүгдийг ихэвчлэн сэтгэл хөдлөлөөрөө худалдаж авсан байдаг. Заримдаа огт хэрэггүй, шал дэмий авсан юм, хайран мөнгө гэх харамсал дагуулсан эд бараа байх нь бий. Яагаад ч юм нэг л мэдэхэд ийм сонголт хийчихдэг бол анхаарлаа хандуулаарай. Ийм алхмуудаас зайлсхийгээрэй.
Онц шаардлагагүй бол гоо сайхны болон, гоёл зүүсгэлийн дэлгүүрийн дэргэдүүр зүгээр л өнгөр. Ийм бараа бүтээгдэхүүнээс ямар ч эмэгтэй татгалздаггүй. Нэгэнт л хэрэгтэйгээс хойш авчихсан нь дээр гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ шив шинэхэн гоо сайхны бүтээгдэхүүнээ, хуучныгаа дуустал задлахгүй тэвчих эмэгтэй ганц ч үгүй гэдэгт эргэлзэхгүй байна.
1. Гудамж талбайд ил задгай зарж байгаа хувцас хэрэглэлээс холуур тойрч бай. Ийм газар ихэнхдээ дэлгүүрийн лангуун дээрхээс хямд үнэтэй байдаг. Бүсгүй хүн хэзээ ч хямдарсан бараанаас буцдаггүйг санаарай.
2. Онц шаардлагагүй бол гоо сайхны болон, гоёл зүүсгэлийн дэлгүүрийн дэргэдүүр зүгээр л өнгөр. Ийм бараа бүтээгдэхүүнээс ямар ч эмэгтэй татгалздаггүй. Нэгэнт л хэрэгтэйгээс хойш авчихсан нь дээр гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ шив шинэхэн гоо сайхны бүтээгдэхүүнээ, хуучныгаа дуустал задлахгүй тэвчих эмэгтэй ганц ч үгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Шинийгээ задламагц хуучин нь бараг л хог хаягдал болоод дуусдаг гэм бий.
3. Хоол хүнсээ цуглуулахаар явахдаа хэрэгтэй зүйлсээ нэг бүрчлэн жагсааж бичиж байгаарай. Бичиж тэмдгэлснээс илүү зүйл худалдаж авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ амттанд дуртай хажуугаар нь зүгээр өнгөрч чаддаггүй бол нэг бяцхан заль зааж өгье. Ердөө л жимс жимсгэний амттай бохь зажилчих. Энэ тохиолдолд амттан идэх хүсэл 80 хувь буурдаг юм шүү.
Эцэст нь хэлэхэд хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан олсон мөнгөө ердөө л нэг шүүгээнд хөглөрөх хог, амны зугаа гаргах төдийд зарцуулахгүй байх учиртай юм шүү. Хэрвээ та аливаад төлөвлөгөөтэй жижиг гэлтгүй сонголт бүртээ ухаалаг хандаж сурвал ямар их мөнгө, ямар их ашиг орлого, ямар их боломжоо салхинд хийсгэж байснаа ухаарах болно. Бүсгүйчүүдээ хамтдаа ухаалгаар хэмнэцгээе.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
