Цэвэр сайхан арьсны нууц
2015-12-28 18:21
Сайхан арьстай байхын тулд дан ганц хоололт нөлөөлдөг хэмээн бодож байна уу? Тэгвэл олон хүчин зүйлээс шалтгаалж, сайхан арьстай болдог гэдгийг санах хэрэгтэй. Алдартай хүмүүс өөрсдийн гоо үзэсгэлэн, гадаад төрхөөрөө олныг гайхауулж бишрүүлдэг. Иймдээ ч тэдний дадал, хэвшил болгосон зүйлсийг танилцуулж байна. Гоо сайхан байхын нууцад нэвтэрье.
Арьсаа борлуул
Арьсаа наранд бага зэрэг борлуулах нь эрүүл мэнд төдийгүй арьсны эрүүл байдалд ихээхэн нөлөөлдөг. Цагаан арьсаас илүү бор арьстай хүн өнгөлөг харагддаг гэдгийг санах хэрэгтэй. Жигд борлуулахаа бүү мартаарай.
Арьс чангаруулах бүтээгдэхүүн хэрэглэ.
Та 25 ба түүнээс дээш настай бол арьс чангаруулах бүтээгдэхүүн хэрэглэхээ бүү мартаарай. Энэ үеэс эхлэн үрчлээ сууж эхэлдэг.
Ус уу
Арьсыг байнга чийгээр хангах нь чухал. Иймдээ ч гадна талаас чийгшүүлэгч агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж, өдөрт хоёр литрээс доошгүй ус уух хэрэгтэй. Унтахаасаа өмнө бүү уугаарай.
Арьсаа сэргээ
Тос түрхэх, маск авих нь төгс арчилгаа гэж боддоогүй биз дээ. Арьсандаа бүхнээ зориул. Долоо хоногт нэг удаа гоо сайханч дээр очиж, иллэг, массаж, нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэ. Хооллох хэв хаяг, хүнсэндээ анхаар.
Байнга хэрэглэх маск
Найрлага:
1 өндөг \шарыг хэрэглэх\
1/8 цайны халбага зөгийн бал
Оливийн тосыг тааруулан хийх
1/2 хоолны халбага лемоны шүүс
Алхам 1: Цэвэрлэсэн арьсан дээрээ өндөгний шар, зөгийн бал, оливийн тосыг холиж түрхэнэ. Хатах хүртлээ хоорондоо бат наалдах болно. 10 минутын дараа угааж болно. Энэхүү маск нь арьсыг чийгшүүлэх, гуужуулах үйлчилгээтэй.
Алхам 2: Угааж дууссаны дараа дахин маск тавих болно.
Алхам 3: Лемоны шүүстэй өндөгний цагааныг холиж түрхэнэ. Энэ нь маск чийгшүүлэх үйлчилгээ ихтэй.
Бидний мэдэх олны танил бүсгүйчүүдийн хэрэглэдэг, хэвшил болгосон дадал юм. Иймдээ ч туршилт амжилттай болвол арьс тань эрүүл гялалзах болно. Дээрх маскны найрлаганд орсон бүтээгдэхүүнээс харшилтай бол бүү хэрэглээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
